99 настай Жесси Уайт Мэн 75 жилийн дараа коллежийн дипломоо гардан авчээ

Америкийн Мэн мужийн оршин суугч эмэгтэй сургуулиа төгсөөд 75 жилийн дараа коллежийн дипломоо авчээ. Өдгөө 99 настай Жесси Уайт Мэн мужийн Бангор хотын нэгэн коллежийн дипломыг 1939 онд авах ёстой байв. Гэвч тухайн үед таван долларын хураамж төлж чадаагүйн улмаас дипломоо аваагүй байсан гэнэ. Уайтын нэгэн танил нь энэ талаар сонсоод коллежийн ерөнхийлөгч Алан Стилтэй холбогдсоноор Стил дипломын хураамжийг өөрөө төлж, өнгөрсөн баасан гаригт ёслолын арга хэмжээ зохион байгуулан, Уайтад удаан хүлээсэн дипломаыг нь гардуулан өгчээ.

Ёслолд сэтгэл хангалуун үлдсэн Уайт “Дипломгүйгээр миний амьдрал бүрэн дүүрэн биш юм шиг санагдаж байна” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Уайт багадаа халдварт саа өвчнөөр өвчилж, насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болсон ч бүхий л хүнд бэрхийг туулан, ажилд орж, олон жил нягтлан бодогчийн ажил хийсэн гэнэ. Тэрээр дипломоо аваад гар хумхин суухыг хүссэгүй. “Цаг үргэлж суралцаж бай гэдэг нь дэмий хоосон үг биш. Сурахаа зогсоовол хөгширч эхлэнэ. Тиймээс би сурахаа зогсоохгүй” гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.