Ханхүү Жеорж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзжээ

Хаан ширээ залгах бяцхан ханхүү Жеорж өчигдөр буюу 22-ы өдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обаматай уулзжээ. Ерөнхийлөгч Барак Обамаг хунтайж Уиллиам Кенсингтон ордонд оройн хоолонд урьсан байна. 




Гүнж Шарлотте, ханхүү Уиллиам нарын оройн унтлагын цаг болсон байсан учир Жеорж ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ цагаан цэнхэр өнгийн шоотой унтлагын хувцас, гэрийн шаахайтай байжээ. 



Ерөнхийлөгч Барак Обама ханхүүд модон морь бэлэглэсэн бөгөөд ханхүү Жеорж унтах ёстой цагаасаа 15 минутыг шинэ тоглоомоороо тоглон өнгөрүүлсэн байна. Ханхүү хосуудтай анх удаа уулзсан нь энэ ба тэдэнтэй хэсэг хугацаанд ярилцсан гэнэ. Энэхүү тоглоомыг морийг ханхүүг анх төрөхөд АНУ-ын ерөнхийлөгчийн гэр бүл бэлэглэсэн ажээ.  






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.