Ээждээ очих зам сургамжит өгүүллэг




Ээж: миний хүү цайгаа уугаад яваарай. 
Хүү: амжихгүй ээ яараад байна
Ээж: за тэгвэл миний хүү болгоомжтой яваарай. Хамаагүй гүйж болохгүй шүү. 
Хүү: мэдэж байна аа. 
Ээж: миний хүү ээж дээрээ ойр ойрхон ирж байгаарай. 
Хүү: таныг нүү гэж хэлээд байхад, тээртэй замаар ирж очих гэж төвөгтэй юм. Заза би явлаа. 
Ээж: миний хүү ээждээ үнсүүлээд явахгүй байсан юм уу? 
Энэ өдрөөс хойш долоо хоногийн дараа хүү явах замаа зүхэн байж ээждээ ирлээ. Өөдөөс нь харин халуун хоол цай барин угтах ээж нь бус хөндий хоосон, жавар хургасан байшин угтах нь тэр. Залуу тэр даруй хажуу айлаасаа сураглахад 7 хоногийн өмнө ээжийнх нь бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн, чамд хэл хүргэж чадсангүй гэх мэдээг дуулгав. Үнсүүлээд яв гэхэд нь орхиод гарснаа бодон нүд нь харанхуйлан тээртэй санагддаг өнөөх замаар гүйсээр ээжийнхээ хэвтсэн эмнэлэгт ирлээ. Аз болоход нь ээжийнх нь бие дээрдэж хүүгээ үнсэхтэйгээ болжээ. Хүүгийн нүдэнд нулимс хуран танийхаа дэргэд үргэлж хамт байх болно гэж хэлсээр хацраа өгөн ээждээ үнсүүллээ. 
Хүү: Одоо би ойлгосон. Хамгийн хэцүү бартаатай замыг туулах байлаа ч энэ хорвоогийн хамгийн сайхан зам бол ээждээ очих зам юм. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Soongo (150.129.142.120) 2017-08-06 07:33:31
Ёстой өр өвтгөж байна шүү үнэн шүү дээ ээждээ үнсүүлэх шиг жаргал хаана байна аа хэзээ ч хүүхдээсээ урвадаггүй мөнхөд хүүхдийнхээ төлөө бөгтийтлөө зүтгэдэг амьд бурхад минь шүү дээ хорвоогийн эх хүмүүс