Амталсан хаш Солонгос хоолны хачир

Хаш нь онцгой содон амттай, зөөлөн төрлийн ногоо бөгөөд эрүүл мэндэд маш их ашиг тустай бүр “Бэрээсээ ч харамламаар ногоо” гэж ярих хэмжээний хэрэгтэй ногоо гэж эртнээс олонд танигдаж иржээ. 

Хорт хавдраас сэргийлнэ
Хаш нь маш хүчтэй үл исэлдүүлэгч антоциан элементийг агуулдаг бөгөөд, энэ нь хөлний хорт хавдар үүсгэдэг бодисыг эсэргүүцдэг ач холбогдолтой гэнэ. Мөн хаш нь ходоод гэдсэнд хуримтлагдсан өөх тосыг задалж, хайлуулдаг учраас ходоод, гэдэсний хавдраас сэргийлдэг онцгой ач холбогдолтой ногоо юм (антоциан нь голдуу хальс, ишинд нь ихээр агуулагддаг).
 
Хараа сайжруулдаг
Хаш нь антоцианыг агуулдагаараа дээрхтэй адил ходоод гэдэсний хавдараас сэргийлэхээс гадна, нүдний торлог бүрхэвчинд байдаг өнгө ялгадаг хэсгийг дэмждэг бөгөөд, нүдний ядаргааг тайлж, хараа муудахаас сэргийлдэг. 
 
Цусан дахь холестеринийг багасгадаг
Хаш нь даралт ихэсэхээс сэргийлэхэд ч нэмэр болдог гэнэ. Бас судсанд хуримтлагдсан өөх тосыг задалж хайлуулдаг учраас төрөл бүрийн судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг байх нь. 
 
Үрэвсэл, арьсны элдэв өвчлөлөөс сэргийлнэ

  
Орц:

-Хаш 700 гр
-Ногоон сонгино 2-3 ширхэг
-Саримс 2-3 хумс
-Соя соус 4-5 х/х
-Загасны соус 1-2 х/х
-Гучугару 1-2 х/х (өөрсдийн амталгаанд тохируулаарай)
-Гүнжидийн тос 3 х/х
-Гүнжидийн үр

Хийх арга:

Хашаа угаагаад зураг дээрх шиг хуваагаад буузны жигнүүрт 5-7 минут жигнэнэ. Бага зэрэг хөргөөд уртааш нь гараараа цуулж хуваана. Эсвэл хэрчсэн ч болно. Томхон саванд ногоон сонгиныг жижиг хярж хэрчиж, саримсыг бяцалж хийгээд бусад атлагчуудаа нэмж холиод дээр нь хаш хийж сайтар хутгаад бэлэн боллоо. Таваглахдаа гүнжидийн үр цацна. Хөргөөгөөд хүйтнээр нь идвэл илүү гоё байх болно. Жич: Орсон амтлагчуудыг өөрсдийн амталгаанд тохируулж ихэсгэж багасгаарай


Орц:

-Хаш 700 гр
-3 өнгийн амтат чинжүү жижгэвтэр 3 ширхэг
-Лууван дундаж хэмжээтэй 1 ширхэг
-Ногоон сонгино 3-4 ширхэг
-Саримс 3 хумс
-Соя соус 5-6 x/x
-Загасны соус 2 x/x
-Гучужан 1-2 х/х (өөрсдийн амталгаанд тохируулаарай)
-Гүнжидийн тос 5 x/x
-Гүнжидийн үр

Хийх арга:

Хашаа угаагаад зураг дээрх шиг хуваагаад буузны жигнүүрт 5-7 минут жигнэнэ. 




Лууван амтат чинжүүг арилгаж угаагаад голоор нь 1 хуваагаад чинжүүг 3-4 минут, лууванг 10 минут жигнэнэ. Бүгдийг нь зураг дээрх шиг хэрчинэ. 



Томхон саванд ногоон сонгиныг жижиг хярж хэрчиж, саримсыг бяцалж хийгээд бусад атлагчуудаа нэмж холиод дээр нь хаш болон лууван чинжүүгээ нэмээд сайтар хутгаад бэлэн боллоо. 



Таваглахдаа гүнжидийн үр цацах эсвэл хутгахдаа хийж болно. Хөргөөгөөд хүйтнээр нь идвэл илүү гоё байх болно.  Энэхүү хачирыг агшаасан будаатай холиод идвэл хоол л гэсэн үг. 

Жич: Орсон амтлагчуудыг өөрсдийн амталгаанд тохируулж ихэсгэж багасгаарай

Эх сурвалж: U cook 4 U
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.