“Дагинас” төвийн захирал Г.Хандсүрэн “ Йог сурснаараа насан туршдаа эрүүл, эрч хүчтэй, сайхан амьдрах боломжийг өөртөө олгож байгаа хэрэг юм”
Манай энэ удаагийн ярилцлага булангийн зочноор “Дагинас” төвийн захирал, йогийн багш Галт-Очирын Хандсүрэн уригдлаа.

Тэрээр анх 1992 онд Монгол-Энэтхэгийн эрүүл мэндийн яамдуудаас хамтран Монголын Эмчилгээний йогийн мэргэжилтэн бэлтгэх сургалт зохион байгуулахад анхны йогийн эмч Р. Байгалийн шавь болж, Хатха йогийн эмчилгээний мэргэжлийг эзэмшиж байжээ. Шастины нэрэмжит 3-р эмнэлэгт “Йог эмчилгээний кабинет” ажиллуулж байсан юм.
2009 онд “Дагинас” йог төвийг үүсгэн байгуулж тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
2011 онд “Мандал” йог төвөөс зохион байгуулсан иогийн багшийн бэлтгэл курс, 2015 онд АНУ-ын ТАЙ-ЧИ йогийн төвийн багш бэлтгэх сургалтуудыг дүүргэж АНУ-ын Йогийн холбооноос йогийн багшийн заах эрхийг авсан.
2016 онд “Дагинас” йог төв дээр Энэтхэг улсаас багш урьж, олон улсад заах эрхтэй йогийн багш бэлтгэх 200 цагийн курс сургалтыг зохион байгуулсан юм.
Хоёулаа яриагаа йог гэж юу вэ, йогийн дасгал хийсний ач тусын талаар ярьж эхлүүлье?
Йог гэдгийг хүмүүс олон янзаар ойлгодог. Дасгал юмуу, бясалгал уу, эрүүл зөв хооллолт юм уу гээд л... Йог бол энэ бүгдийн цогц юм. Нэгэн төрлийн шинжлэх ухаан учир өөрийн гэсэн цогц үзэл онол, сургаал номлолтой байдаг. Йог нь ямар нэгэн юмыг холбох, зангилах, нэгтгэх , нийлүүлэн чиглүүлэх гэсэн утгатай. "Хатха йог" гэдэг нь "Ха" бол нар ба арга, "Тха" бол сар ба билиг буюу хүний дотор орших Прана (энерги)-ын урсгалыг тэнцвэржүүлж, нийлүүлэн нэг түвшинд байлгаж өгдөг зүйл юм. Йогийн дасгал хийснээр энерги тэнцвэржих ба энергийн хүрдүүдийг зохицуулах юм. Ингэснээрээ махан бие оюун санааны хоорондын энергийн урсгалыг зөв байлгаж, стресс болон сэтгэл санааны хямралаас ангижирч, залуу насаа урт удаан хадгалах боломжтой болно.
Энгийнээр хэлэхэд йог нь бие сэтгэл ухамсрыг хянаж, төгс төгөлдөрт хүрэх зам юм.
Йог шашин уу? анагаах ухаан уу?
Йог гэдэг бол хүний хөгжилтэй холбоотой. Йог бол шашин, анагаах ухаан, амьдралын тухай шинжлэх ухаантай холбоотой. Доод мөн чанарыг дээд мөн чанарт нь холбохыг йог гэнэ. Йогийн хамгийн дээд шат буюу самадхи гэдгийг Патанжали сударт бурханы мэдлэгийг уншихийг хэлнэ гэсэн байдаг.

Йогийн дасгалыг хэрхэн хийх заавар цахим ертөнцөд их байдаг. Гэртээ үүнийг дагаж хийх нь зөв үү?
Хүн бүрийн биеийн онцлог өөр байдаг. Тиймээс йогийн багш тухайн хүнээ хараад тохирох дасгалыг хийж эхлүүлдэг. Тухайн дасгалыг ямар өвчний үед хийж болох, болохгүйг сайн мэдэж байж хийх учиртай. Мөн амьсгал маш чухал учраас эхнээс нь зөв сурах хэрэгтэй. Хэрвээ йогийн дасгалыг буруу хийвэл биед сөрөг нөлөөтэй байдаг.
Амьсгал чухал гэж ярьлаа. Зөв амьсгалахын ач тус юу вэ?
Aмьсгал зөв буруу гэж байна. Нярай хүүхэд унтаж байхдаа яаж амьсгалж буйг ажиглаарай. Хүн өсч томрохын хирээр буруу амьсгалдаг болдог. Үүнийг йогийн зөв амьсгалаар засах боломжтой. Зөв амьсгалахад хүний бие энергийг илүү их шингээж ,ашигласан энергийг илүү ихээр гадагшуулдаг сайн талтай.
Йогийн дасгал хөдөлгөөнийг амьсгалын дасгалтай зөв хослуулж хийх нь хамгийн чухал юм. Үүгээрээ бусад төрлийн спорт, фитнессээс онцгой ялгаатай. Гэвч хүн амьдралын явцдаа өнгөцхөн амьсгалж явсаар буруу хэвшил тогтсон байдаг. Үүнийг йогийн зөв амьсгалаар засах боломжтой. Йогийн амьсгалын олон арга техник буюу пранаяама байдаг.
Пранаяама хийж амьсгалыг зөв хянаснаар орчин үеийн хүмүүст илрээд буй олон өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Жишээ нь зүрхний өвчин, цусны даралт, багтраа, сүрьеэ өвчинг анагаахад тустай. Түүнчлэн оюуны хөгжлийг хурдасгаж, стресс арилгаж, асар их дотоод хүч хуримтлагдан, ухамсрын өндөр түвшинд хүргэж сэтгэл санааг амирлангуй болгоно.

Йогоор хичээллэх үед хэрхэн зөв хооллох вэ?
Йогоор хичээллэснээр эрүүл зөв хооллолт, бясалгал, дасгал хөдөлгөөн гээд бүгд хоорондоо уялдаж байдаг. Хоол идсэнээс хойш /хүнд хөнгөн хоол идсэнээсээ шалтгаалааад / 2-4 цаг болсны дараа йогийн дасгал хийнэ. Йогийн ухаанаар ямар ч цэвэр , эрүүл хүнс байсан ч хэтрүүлэн хэрэглэх юм бол бие сэтгэлийг бүдүүлэг, харанхуй хэлбэрт оруулна гэж үздэг. Монгол хүмүүс жилийн дөрвөн улирал, цаг уур, эрхэлж буй ажил, биеийн онцлогоос шалтгаалан эрүүл зөв хооллож ирсэн ард түмэн. Тиймээс өөрийн биеийн онцлогод тохируулан хооллох хэрэгтэй. Заавал ийм тийм хоол ид гэж хүмүүсийг төөрөгдөлд оруулж, туйлшрахыг хүсдэггүй. Аливаа зүйл хэм хэмжээнээсээ хэтэрвэл сөрөг хүчин зүйл болдог.
Хоолыг идэхдээ тайван баяр баясгалантай хооллох хэрэгтэй. Яарч тэвдэж, түгшүүр зовнилтой, сэтгэл гутруу хоол идвэл хоол шингэхгүй, шим тэжээл нь дэмий үрэгдэж байдаг. Зөв сууж хооллох нь мөн чухал байдаг. Хоолыг маш сайн зажилж ид. Түүнчлэн нэг дор олон төрлийн хоол хольж идэх хэрэггүй. Зөв хоололт гэдэг таны хоол эрүүл цэвэр шим тэжээллэг байх тухай асуудал юм. Шим тэжээлтэй гэдэг нь эрдэс бодис төдийгүй их хэмжээний праник энерги амьдралын хүч агуулсан байх ёстой. Ямар ч хоол нян химийн хорт бодисгүй байх ёстой. Эрүүл цэвэр хүнснээс гадна цэвэр агаар, цэвэр ус чухал шүү. Монголчууд усыг эрт дээр үеэс дээдлэн чандмань эрдэнэ гэж хүндэтгэж ирсэн. Усны талаар ярьвал маш их зүйл бий.
Насны хязгаар байдаг уу? Хэдий насны хүмүүст илүү тохиромжтой вэ?
Насны хязгаар гэж байхгүй. Бүх л насны хүмүүс хичээллэх боломжтой байдаг.
Хэрвээ йогоор хичээллэхээр болвол сэтгэл болоод биеэ хэрхэн бэлдэх ёстой вэ?
Хамгийн чухал нь сэтгэлээ бэлдэх хэрэгтэй. Сэтгэл бол бодлын биетэй холбоотой байдаг учир муу бүх бодлуудаа орхиод эрүүл, сайхан болохын тулд бүхий л сэтгэлээ зориулах хэрэгтэй. Ингэснээр хэрэггүй олон бодол, сөрөг зүйлсээс ангижирч эхэлдэг. Мэдээж биед эвтэйхэн хувцас бэлдэнэ. Саад болох ээмэг, бөгж, зүүлтээ авах ёстой.

Хүн хэдий хугацаанд йогийг сурах боломжтой вэ?
Тухайн хүний биеийн онцлогоос л болно. Йогийн хүлээж авах чадвар, уян хатан байдал, сэтгэл санаа, энэ бүгдээс хамааран сурах хугацаа өөр өөр байна. Йогийг эзэмшээд авахад насан туршийн эрүүл, сайхан байх боломжийг өөртөө өгч байнаа гэж хэлж болох юм.
Йог хийснээр бодит өөрчлөлт орсон ямар шавь нар байгаа вэ?
Йог хийснээр хүн бүрт тодорхой хэмжээний өөрчлөлт гардаг. Жишээ нь комьпютер дээр удаан буруу сууснаас болж хүмүүст нурууны суулт үүссэн байдаг. Ийм шалтгаантай хүмүүс олон ирдэг. Бас хүүхдээ хөхүүлэхдээ нэг талаараа хөхүүлсээр байгаад нуруунд нь мурийлт үүссэн эмэгтэй байсан. Тиймээс нурууг тэгшлэх сунгалтын дасгал зааж өгсөн бөгөөд хэсэг хугацааны дараа нь нуруу нь тэгшрээд засарсан.

Бидэнд хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө өгсөн Г.Хандсүрэн багшдаа баярлалаа
1992 оноос одоог хүртэл буюу 25 жилийн арвин туршлагатай Г.Хандсүрэн багшаар йог заалгахыг хүсвэл “Дагинас” йогийн төвд хүрэлцэн ирэхийг урьж байна.
“Дагинас” төв нь БЗД – ын 26 –р хорооны EDU CAMPUS дотор байрлаж байгаа бөгөөд 94091828, 99018631 гэсэн дугаараар холбогдон илүү дэлгэрэнгүйг мэдээллийг аваарай.
Мөн https://www.facebook.com/Daginas-YOGA-and-Ststudio-418577728519150/ албан ёсны пэйж хуудсаар холбогдож болох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.