”Academy awards” наадмын шилдэг эмэгтэй дүрүүд тодорлоо

Шилдэг эмэгтэй дүр
А.Ганчимэг Атганд үлдсэн эрдэнэ
Н.Батцэцэг Ахлах сургууль
Х.Баярмаа Замбуулин дуусах болоогүй
Б.Уянга Зургаа дахь хүсэл
Д.Гэрэлмаа Lovers
О.Долгор Муу нүүрт
Ч.Очгэрэл Содура
Б.Батсумъяа Тэр жилийн тэр өдөр
М.Тэргэл Элэг нэгтэн киногоороо нэр дэвшиж жүжигчин Д.Гэрэлмаа Lovers киногоороо шалгарлаа.
Найруулагч Сэнгэдорж
"Гэрэлмаа ажилтай байгаа юм байна. "Lovers" кинонд хүчтэй эрэмгий хүч шаардсан эмэгтэйн дүрд тоглосон. Гэрэлмаа чи үнэхээр мундаг тоглосон. Хайртай шүү" гэлээ.
Шилдэг эмэгтэй туслах дүр
Д.Ганцэцэг Атганд үлдсэн эрдэнэ
А.Анар-Эрдэнэ Ахлах сургууль
Б.Золжаргал Замбуулин дуусах болоогүй
Ж.Оюундарь Өнөр бүл өнөө үед
Ж.Оюундарь Өртөө
С.Болормаа Содура
Ч.Анударь Тоглож болохгүй нас
А.Мөнгөнзул Элэг нэгтэн киногоороо нэр дэвшиж СТА С.Болормаа Содура киногоороо шалгарлаа.
Жүжигчин СТА С.Болормаа
"Маш их баяртай байна. Хамгийн гол нь энэ кинонд тоглох санал тавьсан
UBS-ийнхэндээ баярлалаа. Баг хамт олондоо маш их баярлалаа. Би энд
аавыгаа дурсмаар бна. УГЗ Сугар гэж хүн байсан. Аавдаа их баярлаж явдаг.
Багш Гантөмөр, ардын жүжигчин Цэрэндагва багшдаа мөргөмөөр бна" хэмээн
талархлаа илэрхийллээ.







