Төрсөн өдрийн мэнд хүргэе О.Дөлгөөн
Нэг хэсэг Мөрөөдлийн театраар овоглож байсан О.Дөлгөөн драмын театрт ажиллах болсон. Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулсан "Ромео Жульетта" жүжгийн Жульеттагийн дүрд тоглосон нь түүнийг хичнээн чадварлаг жүжигчин болж буйг харуулж байна. Үрийн зулай үнэрлэж, айлын гэргий болсон ч амжилттай ажилласаар байна. Тэрээр 1990 оны 6 -р сарын 5 нд төрсөн бөгөөд өнөөдөр 26 нас хүрчээ

Тэрээр бага байхаасаа жүжигчин болохыг хүсдэг байсан бөгөөд урлагийн арга хэмжээнд байнга оролдцог байжээ. 5 хүүхэдтэй айлын дундах хүүхэд юм. Түүний гэр бүлд урлагийн хүн байдаггүй бөгөөд өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр СУИС - ын жүжигчны ангид элсэн орж 2011 онд төгссөн. Оюутан байх цагаасаа жүжигчны гараагаа эхэлсэн тэрээр “Амьдралд тавтай морил” киноны Золоогийн дүрээр олон нийтэд танигдсан юм.
Монголчуудын хайртай жүжигчин О.Дөлгөөндөө төрсөн өдрийн мэнд хүргэе









Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







