Франц шарсан төмс хийцгээе

    Дэлхий даяар хамгийн түгээмэл, алдартай атлаа энгийн хачир бол шарсан төмс байдгийг та мэдэх байх. Тэгвэл төмсийг олон арга барилаар өөр өөр амт, үзэмжтэй шарж болдог.

Том гонзгой төмсийг сонгож хүйтэн усаар угааж хальслаад уртынх нь дагуу нимгэн хэрчинэ.
Төмсийг хэрхэн хэрчсэнээс амт, чанар нь шалтгаалах нь бий. Дараа нь мөн хөндлөн хэрчинэ.

    Дараа нь хүйтэн усанд хийж 2-3 цаг хүсвэл 1 хоног сойж болно. Энэ нь франц шарсан төмсний онцлог. Усанд удаан хугацаагаар сойсноор төмс зөөлөрч, шарах үед хөвсийдөг байна. Шарахын өмнө төмсийг уснаас гаргаж хүнсний цаасанд хуурай болтол дэлгэж хатаагаарай.
    Ургамлын тосыг 150с хүртэл сайтар халаана.

    Ингээд төмсийг хийж 2-3 шарна. Төмс тосонд живж байх ёстой тул танд ахиухан тос хэрэгтэй болох байх. Эсвэл төмсийг хэсэгчлэн хувааж шарж болно шүү.
    Ингээд төмс жигд шарагдаж алтан шаргал өнгө ортол шарна.
    Ингээд тосноос гаргаж хүнсний цаасан дээр жигд тарааж тосыг шүүж шингээж авах ба давс, хар перц, халуун чинжүү зэрэг өөрийн хүссэн амтлагчыг сонгон жигд цацаж амтлаарай. Төмсийг халуун байгаа дээр нь амтлаарай.

    Ингээд таны амтат франц шарсан төмс бэлэн боллоо.

Эх сурвалж: 1000jor.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.