Хүүхдэд зориулсан амтат хоол
Байцааны нарийн боов
Орц:
Цэцэгт байцаа -500гр /Брокколи/
Шинэ лууван -1ширхэг
Сүү- 200мл
Түүхий өндөг- 3ширхэг
Бяслаг 100грамм
Давс чинжүү ,карри,
Байцаа луувангаа жижиглээд давстай усанд болгоно.Нэг аяганд 3 өндөгөө хийж дээр нь сүү, халуун ногоо,давс мөн хагас бяслагаа хийж хутгана.Үүний дараа өндөгний холимогоо болгосон байцаа лууван дээрээ хийж, үлдсэн бяслагаа цацна. Ингээд 180 хэмд 30-40 минут болгоход амтат хоол маань бэлэн болно

Гадил нэрсний коктейл
Орц: 1 дунд зэргийн хэмжээтэй гадил
1 аяга нэрс жимс
120 мл цэвэр тараг
Бэлтгэх: Үүнийг хийхэд маш амархан. Гадилаа цэвэрлэж, нэрс жимсээ гөлгөр болтол нь угаагаад бүгдийг нийлүүлж миксэрдээд л бэлэн болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







