Хоолны хачир хийцгээе

Лууван вандуйны хачир


Орц:
-Лууван 500 гр
-1 лааз вандуй
-Петрушки 8-10 гр (ууттай хатаасан амтлагч бий)
-Ургамлын тос эсвэл оливын тос
-Давс өөрсдийн амталгаагаар

Хийх арга:
Луувангаа арилгаад нийслэл салатных шиг хэмжээтэй шоо дөрвөлжин хэрчээд давстай усанд чанаж болгоно. Болсон луувангаа шүүж усгүй болгоод хайруулын таваг эсвэл чанасан савандаа бага зэрэг тос хийж чанасан лууван, вандуй болон петрушки хийж 2-3 минут хэртэй сайтар хутгаж түлэлгүй хуураад л хийхэд хялбар амттай сайхан хачир бэлэн болно. Хэт их давстай хийх хэрэггүй. Халуунаар болон хүйтнээр олгоно. 

Хүрэн манжинтай төмсний нухаш


Энгийн төмсний нухашыг чихэрлэг төмс, шар хулуу, хүрэн манжин гэх мэт хүссэн ногоогоор баяжуулаад нэр төрлийг нь өөрчлөөрэй. 

Орц:
-Төмс
-Хүрэн манжин
-Масло эсвэл ургамлын тос
-Сүү эсвэл төмс чанасан ус
-Зөгийн бал (хийхгүй байсан ч болно)
-Давс
-Хүсвэл бага зэрэг бяцалсан саримс

Хийх арга:
Төмсөө давстай усанд чанаад шүүнэ. Хүрэн манжингаа чанаад, хальслаад үрүүлний хамгийн жижгээр нь үрээд чанасан төмсөн дээрээ нэмээд нухаарай. Сүү эсвэл төмс чанасан ус, масло нэмж хутгаад амсаж үзэж байгаад зөгийн бал, давс, саримс нэмэх үгүйгээ шийдээрэй. Хүрэн манжин чихэрлэг амттай тул ихдүүлвэл хэт нялуун болдог тул анхаарахад илүүдэхгүй шүү 

Эх сурвалж: U CooK 4 U
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.