Халуун өдрийг давахад туслах хүйтэн зайрмаг хийцгээе
Халуун өдрийг хүйтэн зүйлгүйгээр төсөөлөх аргагүй. 5 минутанд бэлдэж болох зайрмаг болон, хүйтэн ундаа хийх жорыг хүргэж байна.
Гүзээлзгэнэтэй зайрмаг
Тараг нь чихэргүй органик тараг байх хэрэгтэй. Гүзээлзгэнэ жимсийг навчнаас нь салгаж цэвэрлээж хөргөгчинд хийж хөлдөөсөн байх шаардлагатай.

Автомат холигч буюу blender -т хөлдөөсөн гүзээлгэнэ, тараг, зөгийн балыг хийж миксэрдэнэ. Гүзээлзгэнэ задарч тарганд уусах ба энэ үед нимбэгний шүүсийг хийж дахин холиорой. Яг л зайрмаг шиг царцуу холимог болно. Энэ үед саванд хийгээд хөргөгчинд хийж 1-2 цаг байлгасны дараа идэхэд бэлэн болно.

Мөн хөргөгчинд битүү саванд хийгээд олон хоног хадгалаад идэж байж ч болно шүү.
Үнэхээр амттай

Тарвасны хайлмаг

Үр болон хальснаас нь салгаж, цэвэрлэсэн тарвас л байхад хангалттай.
Хийх дараалал:
Тарвасаа блендерт хийж жижиглээд аяганд эсвэл мөхөөлдөсний хэвэнд хийж хөлдөөнө. Ингээд л аагим халуун өдөр бага зэрэг гэсгээгээд, халбагаар бутлаж байгаад идээрэй. Ингэж идэхэд амны цангааг тайлахаас гадна сайхан амтыг мэдрүүлнэ.
Тарвас, гүзээлзгэнэтэй сангриа (Алкогольтой болохоор томчуудад тохиромжтой)

Орц: 8-10 хүн
- 1 ш жижгэвтэр тарвас
- 450 гр гүзээлзгэнэ
- 1 шил Rose wine
- 1 аяга цагаан архи
- 1 аяга шинэхэн жүржийн шүүс
- ½ аяга жүржийн Ликёр
- 1 ш жүрж
- 1ш лайм
Хийх дараалал:
Тарвас болон гүзээлзгэнээ блендертээ хийж сайтар холино. Дээрээс нь цагаан архиа нэмээд том саванд хийж тавина. Дээр нь нь rose wine, жүржийн шүүс, ликёроо хийж бүрэн холилдтол нь хутгана. Сайтар холиод дээр нь хэрчиж бэлдсэн лайм, жүржээ хийж таглаад хөргөгчинд хийгээд хонуулаарай. Хамгийн сүүлд нь уухдаа мөс, бага зэргийн гүзээлзгэнээр чимэглэхэд болно.
Эх сурвалж: "Хоол хийх урлаг" хуудасны постоос
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







