Хуримын 63 жилийн ойд зориулсан нэгэн гайхалтай бэлэг

63 жилийг хамтдаа туулсан нэгэн хосын хуримын бэлгийн тухай өгүүлэх гэж байна. Тэд санаандгүй учирсан хосууд. Жо гудамжаар алхаж байтал Вандо түүнийг олж харжээ. Үнэхээр үзэсгэлэнтэй харагдсан бүсгүйг болзоонд урьж, Жо ч зөвшөөрсөнөөр 63 жилийн хайрын түүхийн эхлэл тавигдсан юм. 


Тэд гэрлэж 3 хүүхдийн эцэг эх болсон бөгөөд одоо ач, гучаа харж суугаа юм. Тэдний нэг ач охиныг Шалин Нельсон гэдэг бөгөөд мэргэжлийн гэрэл зурагчин аж. Шалин Нельсон   эмээ , өвөөгийнхөө бие биенийгээ гэх сэтгэлээр үнэхээр бахархдаг бөгөөд  хуримын ойн зургийг авч дэлхий дахинаа харуулахыг хүсжээ.


"Тэд бол миний баатар, тэдний хайр хэвээр байгаа гэдгийг хорвоо ертөнцөд харуулахыг хүссэн юм. Өвөө, эмээ хоёр минь миний мэдэх хамгийн сайн хүмүүс" хэмээн Шалин Нельсон хэлсэн байна. 

Зураг авалтанд зориулж эмээ маань даашинз сонгосон. Яг л хуримаа хийх гэж байгаа мэт догдолсон. Үүнийг хараад би маш их баярласан. Үнэхээр сайхан мэдрэмж. 


Тэд зураг авалтын үер хоёр биендээ зориулсан хайрын захиа бичсэн бөгөөд бие биендээ уншиж өгчээ. Энэ нь тэдний залуу сайхан үеийн хайрыг сэргээж, Жо, Вандо хоёр инээмсэглэж, яг л залуу үе шигээ тоглож, цагийг үнэхээр гайхалтай өнгөрүүлжээ. 


Жо захиалдаа "Эрхэм хайрт Вандо минь. Би чамдаа одоо ч хайртай. Ирээдүйд хамт өнгөрүүлэх өдрүүдэд ч чамайгаа хайрлана." хэмээн бичжээ. 


"Бид 3 хүүхэдтэй. Тэд маань ч тус тусдаа гэр бүл зохиож, хүүхдүүдтэй болсоор байна. Жо бид хоёр 3 хүүхэдтэйгээ хамт үнэхээр хөгжилтэй, дурсамжтай, сайхан амьдарсаар ирсэн. Бид хамтдаа их урт удаан замыг хамт тууллаа. Одоо алтан үе минь эхэлж байна. Би чамтайгаа танилцсан тэр л өдрөөс хойш чамайгаа хайрласаар ирсэн. Би чамтайгаа учирсан үнэхээр азтай" хэмээн Вандо захидалдаа өгүүлжээ. 



Тэд бие биенийгээ олж, энэ хорвоогийн өдрүүдийг аз жаргалтай, утга учиртай, гайхамшигтай өнгөрүүлж байгаадаа баярладаг бөгөөд одоо ч аз жаргалтай амьдарсаар байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.