Будаа агшаачинд амтлаг талх хийцгээе

Будаа агшаагчинд хийсэн зөгийн балтай, хөвсгөр зөөлөн талх хийх зааврыг зураг хэлбэрээр хамт орууллаа 

ОРЦ:
Зөгийн бал - 3 хоолны халбага /1 хоолны халбага = шингэн - 15мл, хуурай - 15гр/
Сүү - 150 мл
Өндөг - 1 ширхэг
Гурил - 300 гр
Исгэгч - 2 цайны халбага /1 цайны халбага = шингэн- 5мл, хуурай - 5гр/
Масло 30 гр
Давс - 1/2 цайны халбага

Айл бүрд шарах шүүгээ байх албагүй гэхдээ айл бүрд будаа агшаагч байдаг шүү дээ. Мөн айл бүрд өдөр бүр шинэхэн талх хэрэгтэй байдаг. Тэгвэл будаа агшаагчинд хэрхэн амттай, хөвсгөр талх барьж болох жорыг хүргэе.


Зөгийн бал, сүү, өндгийг саванд хольж өндөгний шар задартал хольсны дараа бичил долгионы зууханд хийж 30-35 секунд халаана.



Ингээд өөр саванд гурил болон исгэгчийг хийж холиорой. Исгэгчийг хуурайгаар нь гурилтай холино. Үүний дараа алхам 1-ийн халаасан хольцыг хийж зуурна. Ингэхдээ модон халбага эсвэл савхаар зуураарай. Ингээд зуурмаг биежиж эхлэхийн өмнө масло /бага зэрэг зөөллөж хайлуулна/, давсыг хийж үргэлжлүүлэн зуурна.

Ингээд гурилыг гараараа 15 минут орчим нухах ба аль болох хуурай гурил хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Гурил бага зэрэг нялцгайвтар талдаа болно.



Талхыг наалдуулахгүйн үүднээс будаа агшаагчны дотор талыг ургамлын тос эсвэл маслаар сайтар тослоно. Ингээд талхны зуурмагийг бөөрөнхийлөн нухаад будаа агшаагчны голд нь байрлуулж тавина.



Ингээд будаа агшаагчаа таглаад warming тохиргоон дээр нь тавьж 10 минут болгосны дараа унтраагаад 30 минут байлгана. Ингээд харахад гурил 2-3 дахин хөөсөн байх болно.


Гурилыг будаа агшаагчнаас гаргаж 5-6 тэнцүү хэсэгт хуваагаад бөмбөг мэт бөөрөнхийлөөд дахин будаа агшаагчиндаа хийж дээрхийн адил 10 минут болгоод будааг агшаагчаа унтраагаад таглааг нь авалгүйгээр 30 минут амраана. Энэ бүх үйл явц бол талхны зуурмагийг хөөлгөж байгаа хэрэг юм. Шаардлагатай бол будаа агшаагчаа дахин тослоорой. Эсвэл хүнсний цаасыг ёроолд нь дэвсэж болно. Ингэснээр талх наалдаж түлэгдэхгүй.



Харин одоо талхаа болгоё. 30 минут амраасны дараа будаа агшаагчны start товчыг дарж талхыг болгоно. Талхаа болтол нь start товчлуурыг дахин дахин дараарай. Талх болсон эсэхийг шалгахын тулд урт нарийн зүйлээр хатгаж үзээрэй. Торох юмгүй хатгагдаж байвал болсон гэсэн үг. Бага зэрэг наалдаад зуураад байвал дахин хэсэг хугацаанд болгоорой. Мөн талхны дээд тал хатуурч шаргалтсан байх болно.



Хэрвээ талхаа улам амттай болгохыг хүсвэл зуурч хөөлгөхөөсөө өмнө үзэс эсвэл хатаасан жимс жимсгэнэ хийж зуураарай.



Ингээд бэлэн боллоо 



Эх сурвалж: Хоол хийх урлаг хуудасны постоос 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.