Тэр үнэхээр 36 нас хүрсэн гэж үү?

Сэргэлэн охин Ян Сунг" киноны гол дvрийн адтай охин болох жvжигчин Жан Нара 1981 оны гуравдугаар сарын 18-нд Сєvл хотноо мэндэлжээ. Түүний аавыг Ju Heo-Seong гэдэг бөгөөд мөн жүжигчин мэргэжилтэй юм. Тийм ч учраас бага байхаасаа урлагийн хүн болохыг хүсдэг байв. Тэрээр дунд сургуульд байхдаа анхныхаа жvжигт тоглож, тvvнийхээ дараа ахлах ангийнхны дунд зохиогддог поп дууны тэмцээнд оролцож байсан аж. "Энэ vеэс л урлагийн хvн болно гэж эргэлтгvй шийдсэн" хэмээн тэрээр нэгэн ярилцлагадаа єгvvлсэн байдаг. Тиймээс ч мєрєєдлєє биелvvлэхийн тулд БНСУ-д алдартай "Жунанг" дээд сургуулийн жvжигчний ангийг тєгссєн байна. Сургуулиа тєгссєний дараа 2001 онд анхны цомгоо гаргасан нь тvvнд Залуу дуучдын тэмцээний шилдэг "Дебют дуучин" шагналыг авчирсан юм. Түүний цомог 300 000 хувь борлогдсон байна. 

2002 онд хоёрдахь цомгоо гаргаж, Sweet Dream хэмээх дуугаараа маш алдартай болж Солонгосын шилдэг дууны жагсаалтын 1 дүгээрт бичигдэж эхэлсэн юм. Тэр жилдээ хамгийн их борлуулттай цомгоор шалгарч, хэд хэдэн шагналын эзэн болов. 2003 онд дахин нэг цомог шинээр гаргасан ч тэр нь 2 дахь цомог шиг амжилттай байсангүй. Гэвч тэрээр 2003 онд БНХАУ-ын CCTV-MTV Awards-аас Оны шилдэг БНСУ-ын дуучингаар шалгарчээ. Түүнд Хятад улсаас шагнал өгсөн учир нь тэрээр тухайн улсад ч цомгоо гаргасан юм. Түүний зарим дууг Хятад хэлээр хөрвүүлэн дуулжээ. Тийм ч учраас түүний дуу хоолой ази даяар эгшиглэх болсон үүний дараа Хятадад хэд хэдэн удаа аялан тоглолт хийв. 2006, 2007, 2008 онуудад ч шинэ цомгоо гаргаж амжилттай байсан төдийгүй Бээжин хотод болсон 2008 оны олимпийн дууг тэрээр дуулсан юм. Мөн Солонгосын зарим хүүхэлдэйн кинонуудад ч дуу оруулсан нэгэн. 

2002 онд "Сэргэлэн охин Янг Сун", "Миний хайртай Палжvй" кинонуудад тоглосноор эх орондоо тєдийгvй Зvvн Азид єєрийн гэсэн фэнvvдтэй болсон. Тэрээр сайн дуучин, жvжигчнээс гадна олон нийтийн ажилд ч идэвхтэй оролцдог. Хойд Солонгосын Хvvхдийн тєлєє болон єлсгєлєнд нэрвэгдсэн хvvхдvvдийн тєлєє єдєрлєгvvдэд байнга тєлєєлєгчєєр оролцож уран бvтээлээсээ сонирхуулдаг юм.


2003 оны Baeksang Arts Awards- аас шилдэг телеизийн жүжигчин шагналыг хүртэж тухайн жилдээ хамгийн эрэлттэй жүжигчин болж байв. Телевиз, радио, сонин сэтгүүлийн сурталчилгаа болон кинонд тоглох урилга маш их ирсэн юм. 2005 онд Хятадын драмд Bratty хэмээх гүнжийн дүрийг бүтээсэн. Тэрээр хятадын хэд хэдэн кинонд тоглож байсан ч энэхүү гүнжийн дүрээрээ Хятад төдийгүй ази даяар алдартай болсон юм. Харин олон хүмүүс түүнийг Хятад уу, Солонгос уу гэж эргэлзэж эхэлсэн юм. 

2009 онд түүний бие өвдсөн ч амжилт нь буураагүй юм. Best Actress for a Foreign Film Award - аас шилдэг эмэгтэй жүжигчиний шагнал хүртэв. Хамгийн сүүлд 2014 онд "Чи миний хувь тавилан " олон ангит кинонд Ким Ми Ён хэмээх бүсгүйн дүрийг бүтээж , "Сэргэлэн охин Ян Сун" кинонд хамтран тоглосон Jang Hyuk - тэй дахин хамтарч тоглосон олны талархал хүлээсэн юм. 2015 онд нэгэн мөрдөгч бүсгүйн дүрийг бүтээжээ 


Тэрээр үргэлж эргээд харахад харамсах зүйлгүй амьдрахыг хүсдэг нэгэн 


Түүнийг нэр алдрын оргилд хүргэсэн Sweet dream дууг эндээс сонсоно уу

 










Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(118.79.84.255) 2017-01-28 19:38:43
ene jil 36-tai bolj bgaa yum bnabi 35tai huntei suuj bsan zaluu l bdag yum bna
MONICA LOLA (197.210.24.248) 2016-11-23 13:20:57
би Венката мэргэжилтэн эмнэлгийн Энэтхэг тэднээс миний бөөр нэгийг нь худалдсан вэ надад 140000usd төлсөн би Перу 38years хуучин үг нь эхнэр Моника Lola байна бүх эхний хангалттай биш юм намайг гэх миний найз Хуан баярлалаа и-мэйлээр эмнэлэгт Doctorwaynecurloutlookcom би байсан нийт доош нь санхүүгийн хувьд тийм би миний бөөр нэгийг нь зарж мэргэн зааж Мөн эдүгээ би зовж байсан юм бол би эрсдэл мэдэж байсан хэдий ч би хийсэн аз жаргалтай байна хүнд би жинхэнэ хайж байгаа бусдын тусын тулд мэргэн зааж бөөр худалдан авагч нь хуурамч эмч нар маш их учир Доктор Wayne холбоо барих залгихаар хэн хайж интернэт дээр байдаг бөгөөд тэд олж хатуу ханд тэд ядуу санхүүгийн хүндрэлтэй байгаа хэдий ч мөнгө Дахин нэг удаа би миний бөөр нэгийг нь худалдаж авсан Венката эмнэлгийн Энэтхэг баярлалаа Хэрэв шаардлагатай тэдний хүндэтгэх өвчтөн Перу ирсэн Хатагтай Моника Лола үздэг