Винотой халуун шоколад таныг дааруулахгүй

Их Британы эрдэмтэд хар шоколад, вино хүний биед тустай гэжээ. Эдгээр тустай бүтээгдэхүүнийг нэгтгэвээс даарч байгаа үед тань таныг дулаацуулах зүйл болох болно. 

Орц: 2 хүнийх

Сүү - 1,5 аяга 
Улаан вино - 1 аяга  /тухайлбал, Cabernet Sauvignon гэх мэт/
Жижиглэсэн хар шоколад - 1/3 аяга 
Зефер 

Хийх арга: 

- Урт иштэй сав бэлдэнэ
- Сүүгээ хийгээд халаад ирэнгүүт шоколадаа хийж, хайлтал буцалгана
- Бэлэн болсны дараа дарсаа хийгээд сайтар хутгана 
- Ингээд таныг биеийг дулаацуулах шидэт шингэн бий боллоо. Ахин халааж ууж болно. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.