Анхааралтай уншаарай ээж, аавуудаа

160000 хүний тархины зургийг харсан тархи судлаачийн бичсэн "Хүүхдээ хэрхэн ухаантай хүмүүжүүлэх вэ" хэмээх номноос...

Хүний тархи ерөнхийдөө араасаа урагшаагаа хөгждөг юм байна. Дагз буюу тархины ар талд харах сонсох мэдрэхүйг хариуцсан тархины бүтэц байдаг ба энэ нь 0-2 насанд идэвхтэй хөгжиж байдаг аж. Энэ үед нь мэдрэмжийг хөгжүүлэхэд анхаарах буюу Японы нэр хүндтэй сургуулийн чадварлаг оюутнуудын бага насанд гэрт нь заавал байсан юм нь ЗУРАГтай энциклопеди гэнэ. Энэ үеэс нь зурагтай энциклопедитэй танилцуулснаар хүүхэд өөрөө янз бүрийн юманд сонирхолтой болж цаашид өөрөө сонирхлоороо юм сурах анхан шат нь тавигддаг байна.

Мөн унтахынх нь өмнө нь орой болгон тэр зурагт энциклопедийг хамт уншсанаар эцэг эхтэйгээ харилцан ярилцах бас нэг сэдэв нэмэгддэг гэнэ. Гэхдээ хамгийн гол нь зурагтай ном үзээд дуусах биш бодит ертөнц ном 2-ыг холбосон туршлага буюу тэр номтой холбоотой юмыг амьдаар мэдрэх нь хүүхдийн тархи хөгжих буюу өөрөөсөө юманд сонирхолтой болох гол хүчин зүйл болдог юм байна. Амьтны тухай зурагт энциклопеди хамт уншиж байгаа бол амьтны хүрээлэнд дагуулж очоод тэрийгээ эргээд номноосоо хайх ч юм уу бодит ертөнцтэй холбож өгвөл хамгийн үр дүнтэй юм байна. Мөн зурагт энциклопеди нь багаасаа үсгэнд нүдийг нь дасгадаг тул сургуульд ороод үсэг сурна гэдэг барьерыг нь арилгаж өгдөг гэнэ. Мөн хүүхэд 5 нас хүрэхээрээ дуртай дургүй юм нь тодорхой болоод ирдэг тул 5 нас хүртэл төрөл бүрийн ЗУРАГтай энциклопеди уншиж өгвөл юмыг ялгалгүй сонирхож хөгждөг юм байна.
3-5 насанд хөгжим, хөдөлгөөний хөгжилд нь анхаарвал яваандаа хэл сурах, янз бүрийн юмны дүйтэй болдог гэнэ.
Токио их сургуулийн оюутнуудын дунд төгөлдөр хуур багадаа сурж байсан гэсэн оюутнуудын хувь өндөр байдаг гэнэ. Удаан үргэлжлүүлж чадаагүй байсан ч хамаагүй гэнэ.
8-10 насанд гадаад хэл сурахад амархан нас юм байна.
10 наснаас хойш буюу өсвөр насанд илүү гадаад орчинтой харилцаж нийгэмших нь цааш цаашдын хүнтэй харилцах чадвар буюу карьерыг тодорхойлдог гэнэ. Хэнтэй юу хийж өнгөрөөсөн бэ гэдэг нь нөлөөлдөг. Өсвөр насанд хүрээд ирэхээр насанд хүрсэн хүний түвшинд харилцах суурь нь тархины өсөлт талаасаа тавигддаг гэнэ.
Багадаа сурсан, үзсэн сонирхсон юм нь хөгширсөн хойно хобби болж үлдэх эсвэл эргэж сонирхоход дөхөм болдог. Ямарваа нэг юманд сонирхолтой дуртай байх нь 認知症 оюун самуурахаас сэргийлдэг буюу удаан хугацааны тархины эрүүл мэндэд нөлөөлдөг юм байна.
Өдөр тутмын амьдралдаа анхаарах зөвлөмжүүд:
Хүүхэд хангалттай унтах ёстой ба тэр тусмаа орой эрт буюу 8-9 цагийн үед унтах нь зохимжтой юм байна. Энэ талаар олон газар бичсэн тул нуршаад яахав.
Унтахын өмнө нь хийдэг үйлдэлд ном уншиж өгөх нь ой тогтоолтонд хамгийн сайн юм байна. Өөрөөр хэлбэл шалгалтанд бэлдэж байхдаа унтахынхаа өмнө нь эргээд харах нь илүү тогтоодог ба даалгавраа хийчээд зурагт үзвэл зурагтаар гарсан юм нь илүү тогтоогддог гэнэ.
Өглөөний цайг тогтмол уух нь хүүхдийн тархины хөгжилд маш чухал нөлөө үзүүлдэг ба глицемик индекс багатай өглөөний хоол цай уух нь илүү дээр юм байна. Өөрөөр хэлбэл огт цайгаа уухгүй байснаас өглөөний цайгаа уусан нь дээр ба чихэрлэг талх булочка идснээс өндөгтэй талх, будаа гэх мэт баланс сайтай юм идснээр хүүхдийн зогсоо зайгүй тархины хэрэгцээг үргэлжлүүлэн хангаж өгдөг юм байна.

Хөдөлгөөн, спортоор хичээллэснээр сурлаганд сайнаар нөлөөлдөг ба хамгийн гол нь спортод бүх цагаа зарцуулаад хичээл хийх зав байхгүй биш хичээлийн хажуугаар тогтмол тохиромжтой хэмжээнд спортоор хичээллэх нь илүү үр дүнтэй гэнэ. Гейм буюу компьютерийн тоглоом хүүхдийн тархинд сайнаар нөлөөлдөггүй, ийм юманд орсон хүүхдийг хорихгүйгээр компьютерийн тоглоомтой нь ч хамаагүй ийш тийш дагуулж яваад өөрөө болиод сонирхол нь буурахад эцэг эх хичээх ёстой юм гэнэ. Маш их тэвчээр шаардах ч бууж өгж болохгүй гэнэ.
Хүүхдийг загнахаас илүү магтаж өсгөх нь тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг ба байнга загнаснаар тэр нь архаг стресс гэдэг утгаараа тархины hippocampus лимбийн систем? нь агшдаг юм байна
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Чимдээ (109.163.234.5) 2017-06-30 06:40:37
За нөгөө масс-раа Монгол ялна гээд орилоод байсан Ийм л үр дүн өгөх гээд байсан юмаа Гадныхныг үзэн ядсан үндэсний үзэл ярьсан ерөнхийлөгчтэй оронд ер нь ямар гадаад улс хөрөнгө оруулах вэ дээ Овоо гайгүй бууж байсан доллар эргээд чангараад эхэллээдээ
Саруул (62.102.148.67) 2017-06-30 02:25:18
Хэтэрхий үндсэрхэг поп улс төр ийм л үр дүнг авч ирж байна Монголд таатай хандаж байсан хөрөнгө оруулагчид одоо биднийг тогтворгүй бизнесийн орчин үүсгэж магадгүй гэдэг дээр байр суурь нь нэгдчихлээ Одоо тэгээд малаа маллаад үнээгээ саагаад л амьдрах хэрэг үү Дэлхий хавтгай болсон гэдгийг хэзээ ойлгох хүмүүс вэ бид
Саруул (91.219.237.244) 2017-06-29 22:06:59
Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол ялна Монгол ялагдаад эхэллээ
Ккк (103.212.116.236) 2017-06-29 17:19:36
юм байна тэгдэг гэнэ ккк
Сайхнаа (43.242.242.51) 2017-06-29 14:48:48
Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна Доллар эрчимтэй өсч эхэллээ Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид