А.Ичинноров ”БОДИБИЛДИНГ”-ийн Дэлхийн аварга боллоо
Тайландын Бангкок хотноо 2016 оны бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ болж байна. Энэ удаагийн ДАШТ-д 59 орны 600 гаруй тамирчид оролцож буй. Харин манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй зургаа, нийт 16 тамирчин оролцож байна.

Тэгвэл энэхүү тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож, одоогоор хоёр медаль хүртээд байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн фитнессийн төрөлд өрсөлдсөн Б.Бадамсүрэн хүрэл медаль, А.Ичинноров алтан медаль/Women"s Fitness Physique up to 160cm/ тус тус хүртжээ.

Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нийт 36 ангилалд болдог. Манай тамирчид бодибилдинг, атлетик, фитнес, модель, спорт модель гэсэн төрлүүдэд өрсөлдөж байна.

Тэмцээн арванхоёрдугаар сарын 5-нд өндөрлөнө.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.