”Кино кадр” Грета Гарбо
Гарбо бол тэнгэрлэг, нууцлаг, бас ганцаардмал эмэгтэй. 20-р зууны хамгийн алдартай хүмүүсийн нэг. Дэлгэцээр бол нэлээд тачаангуй харагддаг байсан тэрээр дэлгэцнээс гадуурх амьдралдаа эрэгтэй эмэгтэй хүмүүстэй холбоо сүлбээтэй байсан нь үргэлж хэвлэлийнхний анхаарлын төвд байсан юм. Мөн амаа барьж чаддаг байсан нь түүнийг нэгэнтээ домог болгожээ. Тэрээр 50 жилийн туршид тэрхүү домогт түүхээсээ зугтахыг хичээсэн юм.

Грета Гарбогийн нууц нь чухам юу байсан юм бэ? Үүнийг түүний нүүр царай, дуу хоолой болон бидний нууцыг эрэлхийлдэг сонирхлоос мэдэж болох юм. Гретагийн хайрт аав Дарл Алфред Густафсон хар ажил хийдэг байснаас эрүүл мэнд нь тун тааруу байжээ. Тиймээс гэр бүл нь ядуурлын ирмэгт очих байнгын айдастай амьдардаг байжээ.

Гретаг багад нь Ката гэдэг байжээ. Тэрээр өөрийгөө наран шарлагын газар байна гэж төсөөлөөд дэргэдэх байшингийнхаа дээвэр дээр гарч хэвтдэг байв. Ката Соуфсайдын театрын нүүр будгаа тавьсан жүжигчдийг харах л гэж орой үдэш хотоор зугаалдаг байлаа. Мөн шүтэн биширдэг жүжигчдийнхээ зургийг байнга цуглуулдаг байжээ.

13 настайдаа өвчтөй аавыгаа асрахын тулд сургуулиа орхиход хүрлээ. Хараимсалтай нь хоёр жилийн дараа аав нь бөөрний дутагдлаар өөд болсон байна. Тэгэхэд уйлан гашуудаж байсан ах, эгч хоёрыгоо харсан Ката тэр даруйд “Их эмгэнэлийг анир чимээгүй даваж туулах ёстой...“ гэж хэлж байсан юм.

Удалгүй түүнийг Пабын 195 дугаартай ажилтнаар эрэгтэй хүний хувцасны загвар үзүүлэх кинонд тоглуулахаар сонгосон байна. Киноны найруулагч Гретаг эзэн хааны нэр хүнд бүхий драмын театрын академийн сургалтанд суу гэж ятгажээ. Ангиараа авахуулсан зурган дээр зургийн аппарат руу хараагүй ганц оюутан бол Грета. Академийн захирал нь “Чи үнэхээр өөрийгөө илчлэх эр зориггүй бол суралцах хэрэггүй “ гэж хэлжээ.

1922 онд найруулагч Мауриц Стиллер дараагийн кинондоо тоглуулхаар Эзэн хааны академиас хоёр охин өгөөч гэж гуйжээ. Стиллер Шведийн дуугүй киноны томоохон найруулагчдын нэг байсан юм. Киноны дүрүүдийг гудамжнаас олох нь амьдралд ойрхон гэж зарим нь боддог байв. Хэтэрхий их юм сурсан хүмүүст тэр бүр дуртай байгаагүй учраас мэргэжлийн хүмүүсийг таашаахгүй байх тохиолдол гардаг байжээ.

Найруулагч Стиллер Гретаг уулзсан цаг мөчөөс хойш халамжилж эхэлсэн бөгөөд түүний Густафсон овгийг Гарбо болгож сольсон хүн. Учир нь Гарбо гэдэг нэр театрын зарлал дээр хавьгүй дээр харагдах байж. Тэр үед “ Госта Берлингийн тууль “ Берлинд өргөн тархсан учраас Стиллерийг Германд кино найруулаач гэж урьсан байна. Киноны ажил бүтэлгүйтсэн боловч, Германы найруулагч Жи Дабл Ю Пабст Гарбог “Гунигт гудамж “ кинонд тоглуулхаар хөлсөлжээ. Пабст Гритаг зургийн талбайд тоглуулж харин Стиллер шөнө нь жүжигчин бүсгүйтэй зочид буудлын өрөөнд уулздаг байжээ...







