”Miss Universe” 2018 тэмцээний тэргүүн мисс тодорлоо
Тайландын Банкок хотноо болсон "Miss world" 2018 тэмцээний тэргүүн титмийн эзэн хэдхэн минутын өмнө тодорлоо. Энэ жилийн ялагчаар Филиппин улсын мисс Catriona Gray тодорсон бөгөөд өнгөрсөн жилийн ялагч Өмнөд Африкийн мисс Demi-Leigh Nel-Peters титмээ шилжүүлэн өгсөн юм. Тэмцээнд нийт 94 орны миссүүд оролцож үүнээс шилдэг 20 мисс шалгарч "Miss Universe" - ын тайзнаа алхсан бөгөөд тэмцээний 2-р байранд Өмнөд Африкийн мисс Tamaryn Green , 3-р байранд Венесуэлийн мисс Sthefany Gutiérrez нар шалгарсан байна. Магадгүй түүний царай танил санагдаж байгаа бол 2016 онд "Дэлхийн мисс" - ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 5 миссийн нэг болж байсан юм.

Catriona Gray нь 1994 оны 1-р сарын 6 нд төрсөн бөгөөд 24 настай. Түүний аав нь Шотланд, харин ээж нь Филлиппин гаралтай ажээ. Австралийн "Trinity Anglican School" сургуулийг дүүргэж, дараа нь хөгжмийн сургуульд үргэлжлүүлэн сурсан байна. Нэмж хэлэхэд тэрээр тулааны урлагаар хичээллэдэг төдийгүй хар бүстэй юм.

"Miss Universe" 2017 тэмцээний ялагч Өмнөд Африкийн мисс Demi-Leigh Nel-Peters тэргүүн титмээ шилжүүлэн өгч буй агшин

12-р сарын 10 нд үндэсний хувцас, соёлоо танилцуулсан юм.

ТОП - 3 буюу Венесуэлийн мисс Sthefany Gutiérrez, Өмнөд Африкийн мисс Tamaryn Green, энэ жилийн ялагч нар




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







