Ганцаараа аялахад тохиромжтой газрууд
Та нэг л өдөр ачаа тээшээ бэлдээд ганцаараа аялалд гарахыг хүсдэг үү? Хүн бүрт л дэлхийн хаа нэгтээ очиж үзэхсэн гэсэн нууцхан мөрөөдөл байдаг шүү дээ. Хэрвээ та өөр хэн нэгэнтэй гэхээс илүү ганцаараа аялахыг чухалчилдаг бол танд санал болгох газрууд байна.

Ганцаараа аялах нь олон давуу талтай. Та аялалд маш их хэмжээний мөнгө үрэх шаардлагагүй, санал бодол зөрөлдөх хүн байхгүй. Та хүссэн газартаа хүрч болно гэх мэт.
1. Австрали. Австрали бол дэлхий дээрх цор ганц тив улс билээ. Магадгүй зөвхөн танд л зориулсан мэт адал явдлууд таныг хүлээж байх болно. Нэг үгээр хэлбэл ганцаараа аялж яваа хүнд хамгийн ер бусын аялал байна гэж хэлж болох юм.

2. Тайланд. "Инээмсэглэлийн газар" нэрнээсээ л хамгийн амар амгалан аялал хийж болох газар шиг санагдаж байгаа биз. Энд дэлхийн хамгийн найрсаг, эелдэг хүмүүс байдаг. Их хотын дуу чимээнээс илүү байгалийн тансаг өнгө, далайн давалгаа таны мэдрэмжийг илүү сэргээх аж.

3. Чили. Байгалийн сайханд бус хотын хөгжилд дурлагчдад Чили хамгийн тохиромжтой газар. Та тэнд маш олон төрлийн зоогийн газруудаас гадна хотын хаа сайгүй амтат хоол, сайхан кофетой газруудыг сонирхож болох юм.

4. Коста Рика. Тэнд бүх зүйлс байдаг. Жишээлбэл ширэнгэн ой, далайн эрэг, галт уул гэх мэт. Хамгийн гоё йогийг та тэнд хийж болохоос гадна далайн давалгаатай ч тоглож болох юм шүү.

5. Ирланд. Та бүүдгэр ч гэсэн маш гоё байгалийн үзэсгэлэнт газрыг харж чадахаас гадна жинхэнэ Айриш хөгжмийг эндээс сонсох боломжтой.

6. Пуэрто Аллерта, Мексико. Далайн эргийн хажууханд байрлах жижиг хот. Энд далайн цаагуур нар жаргахыг харж болох бөгөөд та жинхэнэ далайн эргийн цэнгээний газрыг үзэж болох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.