49 настай 5 хүүхдийн ээж Nicole Murphy
Орчин үед хүмүүс ялангуяа эмэгтэйчүүд ээж нар улам л залуужаад байна уу
гэлтэй, нас ахиж, намба суусан ч жаахан охин, залуу бүсгүй шиг
харагдахуйц биеэ сайхан авч явдаг болсон. Үүний гэрч болон гялалзаж буй 5
хүүхдийн ээж 49 настай Nicole Murphy-гийн тухай мэдээллийг танд хүргэе.

Энэ гайхалтай эмэгтэй 1968 оны 1 дүгээр сарын 5-нд төрсөн. Загвар өмсөгч, дизайнер, жүжигчин, бизнесмэн юм.
Тэрээр анх 13 настайдаа загвар өмсөгчийн карьераа эхлүүлж байсан бөгөөд олон улсын тэмцээнд түрүүлж, алдарт glamour сэтгүүлтэй хамтран ажиллаж байв.Түүнчлэн Chanel, Valentino, Yves St. Laurent, Ungaro зэрэг алдартай брэндүүдийн загвар өмсөгчөөр ажиллаж байсан.
Nicole 5 хүүхэдтэй бөгөөд тэднийг Shayne 22, Zola 17, Bella 15, Myles 24, Bria 28 гэдэг.

Анх 1988 онд Америкийн инээдмийн киноны алдарт жүжигчин Eddie Murphy -тай NAACP Image Awards шоун дээр танилцаж байсан бөгөөд тухайн үедээ маш халуухан хосуудын нэг байв.

Тэд хоёр жил хамт амьдарсны дараа 1993 оны 3-р сарын 18-ны өдөр албан ёсоор гэр бүл болсон юм.Ингээд таван сайхан хүүхэдтэй болж 13 жил хамт амьдарсан ч 2006 онд гэр бүлээ цуцлуулсан аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.