Бэлгийн дур хүсэл буурах шалтгаан юунаас үүдэлтэй вэ?

1. Урт хугацааны  харилцаа
 
Ихэнх эмэгтэйчүүд гэр бүлийн харилцаа, хамтран амьдрагчийнхаа өмнө хүлээсэн үүргээс шалтгаалан зарим тохиолдолд бэлгийн дур хүслээ алддаг гэж клиникийн сэтгэл зүйч эмч Марта Мийн үздэг байна. Тухайлбал, гэр орны ажил, гэр бүлийн гишүүдийн төлөө санаа зовних зэрэг нь бэлгийн амьдралын дур хүслийг нь аажмаар мохоодог байна. Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд амаргүй даалгавар боловч үр хүүхдүүдийнхээ хичээл сурлага, зан төлвийн өөрчлөлтөнд  санаа зовних, эсвэл өөрийн бие галбирт сэтгэлээ чилээхээс ангижрах нь  бэлгийн дур хүслээ эргүүлэн авчрахад нөлөөлдөг гэнэ. Ингэхийн тулд мэдээж хань ижил, хамтран амьдрагчийн тусламж хэрэгтэй. Таны хань, найз бүсгүй тань бэлгийн дур хүсэл нь буурсан мэт сэтгэгдэл төрсөн л бол гэр бүлийн санаа зовоосон асуудлыг хамтдаа шийдэн сэтгэл амар түвшин болоход нь туслах хэрэгтэй.


2. Шууд л ор хөнжилдөө орох
 
Бэлгийн ажлын хамгийн гол урьтал нөхцөл болсон илж таалах, үнсэх, тэврэх зэрэг харилцаа үгүй болж, шууд л ор хөнжилдөө оруулаад байвал эмэгтэйчүүд бэлгийн  дур сонирхолгүй болж эхэлдэг. Бүтэн  өдрийн туршид ажлын хойноос хөөцөлдөж ирчихээд  сэтгэлд дулаахан нэг ч үг хэлэлгүй, үнсэж, тэврэхгүй хирнээ ор хөнжлийн ажилдаа шууд шурган орохыг хичээдэг  гэж  сэтгэл зүйч Марта Мийний судалгаанд хамрагдсан ихэнх эмэгтэйчүүд хариулжээ. Эмэгтэйчүүд хайр энхрийлэлээр амьдардаг гэдгийг мартаж болохгүй
 
3. Үүргээр сексдэх
 
"Тэр  сексдэхийг хүсч байгаа учраас л би бэлгийн харилцаанд ордог. Би үүнийг нөхрийнхөө төлөө л хийж байгаа. Түүнд бэлгийн харилцаа хэрэгтэй” ийм байдлаар бэлгийн харилцаанд хандахыг үүргээр бэлгийн харилцаанд орох гэж нэрлэдэг байна. Аливаа дур хүсэлд  бүхэнд тохирсон түлхүүр гэж байх ёстой.  Эрэгтэй, эмэгтэй 2-лаа хүсч байж л бэлгийн харилцаанаас харилцан таашаал авдаг. Энэ нөхцөлд ихэнх эрчүүд ам хэлээр эхнэр, найз охиноо дайрч доромжлон гомдоосон, эсвэл хүч хэрэглэхийг завддаг учраас эмэгтэйчүүд өөрийн  хүсэл мэдрэмжгүйгээр бэлгийн харилцаанд ордог байна. Өөрөөр хэлбэл, тухайн эмэгтэй өөрийнхөө юу хүсч байгааг үл харгалзан  сексийг зөвхөн түүний таашаал мэтээр ойлгож хүлээн авч эхэлдэг байна.


4. Эмэгтэйнхээ онцлогийг мэдрэхгүй байх
 
Эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүсэл субъектив, тодорхой бус байдаг онцлогтой. Ихэнх эрчүүд эмэгтэйчүүдийн бэлгэ эрхтэн харилцааны гол төв гэж үздэг бол ихэнх эмэгтэйчүүдийн чих 2 хөлний хоорондох эрхтэнг удирддаг гэж хэлж болох юм. Чихэнд амьсгаадан шивнэх уран гоё магтаалын үг, сайшаал тэдний сэрлийг хөдөлгөхөд гол үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ эмэгтэйчүүдийн дур хүсэл нь амархан өөрчлөгдөх талтай гэдгийг мартах ёсгүй. Өөрөөр хэлбэл, хүрээлэн буй орчин, цаг агаар, цаг хугацаа, сэтгэл зүйн байдал зэрэг нь нөлөөлдөг.  Дур хүсэл нь  эрчүүдийнхтэй харьцуулахад хурдан оргилсон шигээ алга болж болдог.
 
5. Бие организмын байдал
 
Бэлгийн харилцааны дур хүсэл дааврын түвшинтэй холбоотой байдаг. Тэр дундаа цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд энэ үзэгдэл тохиолддог. Бамбай булчирхайн даавар эмэгтэйчүүдийн дур хүслийг бууруулдаг нь судалгаагаар нэгэнт тогтоогдсон тул ямар нэгэн онцын шалтгаангүйгээр  "хүйтэрвэл” дааврын түвшинээ тодорхойлох шинжилгээ өгөөд үзэх хэрэгтэй.
 
6. Залхах
 
Ихэнх эрчүүд эхнэрээ түүнээс илүү их сексын мэдрэмжтэй, дур хүсэлтэй байхыг шаарддаг боловч үнэн хэрэгтээ эрчүүд бэлгийн харилцаанд идэвхтэй байх хэрэгтэй болдог. Эмэгтэйчүүд бэлгийн уламжлалт, тогтсон харилцаанаас заримдаа залхаж, өөр шинэ харилцааг сонжиж, туршиж үзэхийг хүсэмжилдэг. Гэхдээ үүнийгээ шууд ил хэлж чаддаггүй. Тойруу замаар ойлгуулахыг хичээдэг ч нөхөр нь  түүнийг мэдрэхгүй бол бэлгийн харилцаа хүйтэрч, залхаж эхэлдэг. Энэ байдал мөн  эрчүүдэд ч адилхан тохиолддог.



7. Өөрийгөө  дутуу үнэлэх
 
Сэтгэл нь догдолсон, тэмүүлсэн эмэгтэйчүүд ямар ч эр хүнээс илүү хүчтэй байдаг. Энэ үед нь бэлгийн хавьталд орохдоо түүний догдолсон сэтгэлийг унтраах үг хэллэг хэрэглэх, чармайлтыг нь дутуу үнэлвэл эмэгтэйчүүд өөрөө өөрийгөө голж эхэлдэг.  Эмэгтэй хүнд бэлгийн хавьталд ороход 3 сэдэл  байдаг. Энэ нь сэрэл, хүсэл, бэлэн байдалд орох. Хэрвээ тухайн эмэгтэй сэтгэл зүйн болоод бие  физилогийн хувьд бэлэн болсон ч гэсэн өөрийгөө  үнэлэх үнэлэмж нь дутуу, хамтрагчаасаа эмээж байгаа бол дур тавьж чаддаггүй. Түүнчлэн бэлгийн харилцаа дур сонихролыг нь татаж байгаа боловч физиологийн хувьд   тааламжгүй хэт ядарсан үед нь бэлгийн хавьталд ороход мөн л дур  тавьж чадахгүй, өөрийгөө "хүйтэрсэн”-д тооцож, дутуу  үнэлж эхэлдэг байна.
 
Эрэгтэй, эмэгтэй 2 хүний хооронд 1001 ялгаа байдгийг АНУ-ын эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг. Тэдгээр ялгааны 10  хувь нь бие физиологийн, 90 хувь нь сэтгэл санаа, оюуны ялгаа байдаг гэнэ. Эрчүүдийн хувьд 30-аас дээш насны эрчүүд бэлгийн харилцаанд илүү идэвхтэй болдог төдийгүй хамгийн чухал хэрэгцээ бэлгийн харилцаа гэж ойлгодог байна. Харин эмэгтэйчүүдийн хувьдл сэтгэл зүй нь бие физиологийн хүсэл тачаалаас илүү чухал байдаг учраас энэ талаар үл ойлголцол үүсдэг байна. Эмэгтэй хүн ямар нэгэн зүйлд санаа сэтгэл нь зовохгүй, сэтгэл хангалуун, эрүүл чийрэг, ядраагүй байвал бэлгийн амьдралд идэвхтэй, дур сонирхолтой байдаг. Энэ сэтгэл зүйн онцлогоос шалтгаалж бэлгийн харилцаанд нээлттэй байж чаддаггүй, бие биенийхээ онцлогийг мэдэхгүйн улмаас  хосууд нэг нэгнийхээ талаар буруу ойлголттой болж, хүйтрэн хөндийрөх, салж сарнихад хүрдэг байна.
 
Эх сурвалж: likenews.mn/

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Human Resource (197.210.29.94) 2017-10-07 01:31:41
20-45 насны эмэгтэйчүүд эмч сувилагч эмч жолооч нягтлан бодох бүртгэлд шаардагдах мэргэжлүүд Энэтхэг Денвер яаралтай сарын цалин 3000 ам доллар эмч сувилагчийн цалин 5000-аас дээш үнэ төлбөргүй байр Эрүүл мэнд тээвэрлэлт үндсэн хоол гэх мэт Бид Виза Ажил эрхлэх зөвшөөрлийн нислэгийн тийзтэй танилцах болно Хүсэлт гаргахын тулд Та өөрийн биеийн байцаалтын карт таны гэрэл зураг таны веб курс CV болон бүтэн зурганд сканнердсан хуулбарыг илгээнэ үү bhavinspecialisthospitalgmailcom Энэхүү санал дээр бүх баримт бичиг боловсруулагдаж батламжилж бэлэн болвол урилгаар уригдана 10000 долларын урьдчилгаа төлбөрийг танд олгоно Яаралтай өргөдөл гаргагч уу
Penka Therm***** (197.210.29.94) 2017-10-07 01:22:51
Би 150000 долларын үнэтэй бхавин мэргэжилтний эмнэлэгийн өрөөнд гэр бүлийнхээ санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй тулгарсан үед би их хэмжээний өртэй учраас би 2 хүүхэдтэй эмэгтэй ядуурлыг арилгах жинхэнэ арга замыг эрэлхийлж байхдаа DRLUCIENPYECLINICGMAILCOM эсвэл вебсайтаар зочлоорой Пенка трафтийг хамгийн сайн хараарай
Nathalia Munkh (197.210.44.81) 2017-04-27 18:51:37
Би би зүгээр л уурхайн хатагтай Рита найз 3 хүүхдүүд нь ээж надад өгсөн би дараа нь байсан санхүүгийн хүндрэлтэй үр дүнд миний бөөр нэгийг нь худалдаж авсан bhavin эрхтэн мэргэжлийн эмнэлэг Энэтхэг үнэлж энэ дунд ашиглахыг хүсэж байгаа Испаниас Nathalia байна Drlucienpyeclinicgmailcom сайн тэд миний бөөр худалдан авч надад 150000usd төлсөн одоо би баян чинээлэг бизнес эмэгтэй байна миний гэрчлэлийг минь shorting тулд тэд өөрсдийн и-мэйлээр бөөр нь жинхэнэ худалдан байгаа Энэтхэг улсад энэ эмнэлэг холбоо барих хүүхэд аз жаргалтай сайхан амьдарч байгаа бид амьдрах хангалттай байдаг байна би bhavin эмнэлэгт миний бөөр зарж Бурханд талархаж энд unexperienced эмнэлэгт тэдний бөөр зарж байх ёстой эргэлзээтэй 393746202 тусын тулд миний дугаар болон сонирхсон хандивлагч миний зөвлөгөө бол Хатагтай Nathalia үздэг Испаний