Үхэр хонины махаар хийж болох амтлаг сайхан хоолнууд

1. 1.Үхэр хонины шарсан мах

Орц: Мах: 500гр, цөцгийн тос 2а/х, сонгино-1ш, мөөг-1ш, төмс 5-6 ш, лууван 2ш, цөцгий 0,5ш/а, давс,повоор, яншуй хэрэглэх хэмжээгээр
Үхэр хонины махны али нэгийг жижиг дөрвөлжин хэрчиж, давс повоороор амтлан, хуурай гурилд өнхрүүлээд, сонгино хуурч, амт оруулсан тосонд хуурна. Махыг хуурахдаа ширүүн галаар маш хурдан хугацаанд хуурах хэрэгтэй. Учир нь махны гадна талд дөнгөж шаргал хайрс тогтсон дотор тал нь шүүрхий байх шаардлагатай.
Чанасан мөөг, лууван, сонгино, түүхий төмсийг нимгэн хавтгай хэрчиж, мах шарсан тосондооо хуурна. Үлдсэн тосонд нь хуурай гурил хийж, шаргал өнгөтэй болтол нь хуураад дээрээс нь мөөг, чанасан шөл, хуурсан мах ногоог хийж, давс повоороор амтлан, битүү таглаж жигнэнэ. Таваглахдаа цөцгий дусааж, хэрчсэн ногооны яншуй цацна. Ингээд амттай сайхан хоол бэлэн боллоо
2. 2.Ромштекс

Орц: Мах 500гр, өндөг 3ш, цөцгийн тос 3х/х, төмс 2-3ш, вандуй 70гр, талхны хатаамал 1ш/а
Махыг 1,5-2 см хиртэй нимгэн хавтгай хэрчээд, алхаар давтаж зөөллөнө. Зөөлөрсөн махыг давс, повоороор амтлан өндгөнд дүрж, талхны хатаамд өнхрүүлээд, хуурсан сонгино өрсөн тостой хайруулын тавагт хийж, шаргал хайрс тогттол нь 10-12 минут шарна. Хачирт нь чанасан болон шарсан төмс, тосонд хуурсан ногоон вандуй өгч болно.Таваглахдаа махан дээр цөцгийн тос дусаавал илүү амттай болно. Та сайхан хооллоорой
3. 3. Вааранд жигнэсэн мах
Орц: Үхрийн мах 170гр, лууван 15гр, сонгино 10гр, яншуй 15гр, төмс 150 гр, цөцгий 50гр, давс, ногоон гоньд, яншуй хэрэглэх хэмжээгээр
Үхрийн цул махыг дөрвөлжин, сонгино лууванг хавтгай нимгэн хэрчиж, тус тусад нь шарна. Мах ногоо шарсан тосноос хүрэн шөл бэлтгэнэ.Ваарны ёроолд нимгэн хэрчсэн гахайн өөх зулж, дээр нь хуурсан сонгино, лууван, мах хоол амтлагч, бэлтгэсэн хүрэн шөлийг хийж, шарах шүүгээнд жигнэнэ. Хэдэн минутын дараа сонгосон ногоонуудыг нэмж, үргэлжлүүлэн жигнэнэ. Болохоос нь 20-25 минутын өмнө цөцгий дусааж өгөх ба таваглахдаа ногоон гоньд, яншуй цацаж, ваартай нь тавьж хүртээнэ






