10 минутын дотор биеийн бүхий л булчинг ажиллуулдаг Түвд дасгал

"Түвдийн 5 сувд" хэмээн нэрлэгддэг энэхүү дасгал нь хамгийн үр дүнтэй дасгалуудын нэг юм. Түвдийн лам нар биеийн бүхий л булчинг ажиллуулаад зогсохгүй , эрүүл мэндийн үйл ажиллагааг хэвийн байлгахад тусладаг аж.

Эдгээр дасгалууд нь цаг бага зарцуулахаас гадна, тун үр дүнтэй байдаг.

1.


-  Гараа алдлаад цэх зогсоно. Гар шалтай паралель байх ёстой.
- Одоо цагийн зүүний дагуу эргэх бөгөөд энэ үед толгой эргэх мэдрэмж төрж болно. 3-6 удаа давтан хийнэ.

2.


- Тэгш гадаргуу дээр дээш харан хэвтэнэ. Гараа биеийн дагуу шулуун байрлуулна. Амьсгаагаа сайн гарга
- Эргээд гүнзгий амьсгаа авахдаа толгой болон хөлөө дээш өргөнө. Энэ үед мөр болон өгзөг шалнаас хөндийрөхгүй байх ёстой бөгөөд өвдгөө нугалахгүй байхыг анхаарна уу.

3.


- Шалан дээр өвдгөө нугалан зогсох бөгөөд мөрний хэмжээтэй зай авна. Гараа өгзөг дээрээ байрлуулна. Гүнзгий амьсгаа гаргаад эрүүгээ цээжиндээ хүргэхийг эрмэлзэнэ
- Эргээд гүнзгий амьсгаа аажуухан авахдаа хойш гэдийнэ. Энэ үед цээжээ төвийлгөөрэй. Ингээд дасгалын эхний байрлалд очно.

4.


- Шалан дээр хөлөө жийж, нуруугаа цэх сууна. Гарын алгаараа газар тавина. Амьсгаагаа гаргаад эрүүгээ цээжиндээ хүргэнэ.
- Эргээд амьсгаагаа аажуухан гүнзгий авахдаа толгойгоо хойш гэдийлгэн, өгзгөө дээш өргөн биеэ шалтай паралель байхаар байрлал авна. Энэ байрлалаа хэдэн секунд барих бөгөөд эргээд амьсгаагаа аажуухан гаргаж эхний байрлалдаа очно.

5.

- Доош харан хэвтээд хөлийн өлмий болон гарын алга дээрээ тогтож, амьсгаагаа гүнзгий гаргангаа нуруугаараа хотойж, толгойгоо хойш гэдийлгэнэ. Энэ үед өвдөг нугалахгүй гэдгийг анхаараарай
- Одоо амьсгалаа аажуухан гүнзгий авахдаа өгзгөө дээш өргөнө. Өвдөг нугалахгүй, гар шулуун байрлалд байна. Бүхий л булчинд ачаалал өгөхийн тулд дасгал бүрд хэдэн секунд барина.

Дүрэм


Дасгалыг тогтмол хийвэл үр дүн сайн гарна. Өдөр бүр нэг цогц болгон хийх бөгөөд илүү үр дүнг хүсэж байвал дараах байдлаар хийгээрэй Дасгал бүрийг

1 дэх долоо хоног –  3 удаа
2 дахь долоо хоног – 5 удаа
3 дахь долоо хоног – 7 удаа
10 дахь долоо хоног дээр 21 удаа тус тус хийнэ.

Хэрвээ танд ямар нэгэн шалтгаан гарч дасгалаа хийж чадаагүй бол өмнөх долоо хоногийн хийх тооноос эхлэнэ.

1. Дасгалыг хийх тохиромжтой цаг: Өглөө болон үдээс хойш
2. Дасгалыг хэт эрчимтэй хийж биеэ ядрааж болохгүй. Хэрвээ дасгалыг хийхэд бие тань ядрада байвал тоог нэмэхгүй байх хэрэгтэй.
3. Жигд, аажуухан амьсгална
4. Дасгалын тоог нэмсэн тохиолдолд дунд нь амарч байх хэрэгтэй. Цэх зогсоод , гараа ташаандаа авч амьсгаагаа гүнзгий авч, гаргана
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.