Догбуги хийж сурцгаая
Эзэгтэй таны хоолны жор нэгээр
нэмэгдэж байна. Доггуби бол халуун ногоо, цагаан будааны гурилтай
солонгос үндэсний хоол төдийгүй дэлхий дахинд алдартай. Тиймээс гэртээ
туршаад үзээрэй. Хэрвээ та ямар амтлагч, бүтээгдэхүүн байдгийг мэдэхгүй байгаа бол англи хэлээр бичсэн цэнхэр цэс дээр дарна уу.
Догбуги хийх видео заавар
Орц:
Цагаан будааны боов - 450 гр cylinder shaped rice cake /гэртээ бэлдэж болно homemade, бэлдсэн цагаан будааны боов худалдан авч болно/
Ус - 4 аяга
Хатаасан хайрган загас - 7ш / large size dried anchovies/
Хатаасан далайн замаг - 6-8 инчийн /dried kelp/
Улаан перц-1 халбага /hot pepper flakes/
Гүчүжан - 1/3 халбага /hot pepper paste/
Элсэн чихэр - 1 халбага
Ногоон сонгино - 3 ш /3 инчээр хэрчиж бэлдэнэ/
Чанасан өндөг - 2 ш
Загасны махтай бөөрөнхий /fish cakes/- 225 гр
Хийх арга:
1. Хавтгай , гүехэн саванд усаа хийгээд халсны дараа хатаасан загас болон далайн замгаа хийж буцалгана
2. Дунд зэргийн гал дээр 15 минут буцалгана

3. Замаг болон хатаасан загасаа шөлнөөсөө гаргаж авна. Улаан перц болон гүчүжан болон элсэн чихрээ хооронд холиод шөлөн дээрээ нэмнэ. Мөн цагаан будааны боовоо хийгээд хутгана. Дээр нь ногоон сонгино, бөөрөнхий загасны мах, чанасан өндгөө хальслаад нэмнэ. Зөөлөн галаар буцалгана

4. Буцалж эхлэнгүүт модлон халбагаар зөөлөн хутгана. 10-15 минут болох бөгөөд цагаан будааны боовыг болтол хутгана. Шөл ширгэх тохиолдолд бага зэргийн ус нэмж болно. Хэрвээ та өөрийн гараар гэртээ бэлдсэн цагаан будааны боов хэрэглэвэл хурдан болдог. Харин хөлдүү цагаан будааны боов худалдан авсан бол гэсгээгээд, усаар норгож зөөлөрсний дараа чанавал хурдан болно

5. Ингээд бэлэн боллоо. Энэхүү хоолыг хийхдээ халуун ногооны амтыг өөрийн идэх хэмжээнд тааруулан хийж болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.