Нобелийн хоёр удаагийн шагналт, гайхалтай эрдэмтэн физикч эмэгтэй Мари Кюри

Мари Кюри 1867 оны арваннэгдүгээр сарын 7-нд Варшав хотод төржээ. XX-р зууны гайхамшигт физикч химич эрдэмтэн Мари бага залуугаасаа хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь түүний амьдралд хоёр бэрхшээл тулгарч байлаа. Учир нь гэр орон нь ядуугийн зэрэгцээ эмэгтэй хүнийг Варшавын их сургуульд суралцахыг зөвшөөрдөггүй байв. Гэвч энэ бэрхшээл нь зорилго мөрөөдөлдөө үнэнч бүсгүйг зогсоож чадсангүй. Мари Польшид таван жил гэрийн үйлчлэгчээр ажиллаж, эгчийгээ анагаах ухааны их сургуульд суралцаж төгсөхөд нь тусалсан бөгөөд хожим эгч нь Маригийн дээд боловсрол олох зардлыг даажээ.
Эгч нь эмч болоод дүү Мариг 1891 онд Парисд урьж аваачсан байна. Мари Парисын Сорбонны Их сургуулийн байгалийн ухааны оюутан болж 1893 онд 1-р курсээ төгсөөд физикийн жинхэнэ оюутан, жилийн дараа математикийн салбарын оюутан болжээ.
1894 онд Мари орон нутгийн аж үйлдвэрийн физик, химийн лабораторийн эрхлэгч Пьер Кюритэй танилцан тэр хоёрын эрдмийн ажлын сонирхол нийлж, удалгүй залуус бие биедээ сэтгэлтэй болон гэрлэсэн байна. 1897 оны есдүгээр сард Мари Пьер хоёрын гэр бүлд Ирен гэдэг охин төржээ. Хожим охин Ирен Кюри нь нэртэй физикч болж эцэг эхийнхээ ажлыг үргэлжлүүлэн полонийг судалж нөхөр Фредерик Кюритэй хамт ”Цацраг идэвхт шинэ элементүүдийн синтез” сэдвээр Нобелийн шагнал 1934 онд хүртжээ.
1897 онд Анри Беккерель ураны нэгдэл нь радио идэвхт цацраг ялгаруулагч болохыг илрүүлсэн байна. Хожим нь радио идэвхт гэж нэрлэсэн энэхүү үзэгдлийг Мари Кюри судлахаар шийджээ. Удалгүй Мари уран, торий ба тэдгээрийн нэгдэл нь радио идэвхт болохыг мэдэв. Ураны хүдэр нь цэвэр уранаас 4 дахин илүү радио идэвхтэй болохыг нээсэн байна.
1898 оны хавар Францын Академид өөрийн таамаглал, судалгааныхаа үр дүнг танилцуулав. Удалгүй Мари шинэ химийн элемент болох полони, радио хоёрыг нээсэн тухайгаа зарласан байна. Полониг Маригийн эх орон Польш орны нэрээр нэрлэжээ.
Удалгүй Пьер Мари хоёр их хэмжээний ураны нэгдлээс 2 шинэ элементээ гаргаж авах ажлыг 4 жилийн турш эрүүл мэнддээ хортой нөхцөлд хийсэн байна. 1902 оны есдүгээр сард Мари Пьер Кюри хоёр хэдэн тонн ураны хүдрээс граммын аравны нэгтэй тэнцэх радио хлоридыг гаргаж авч чаджээ. Полонийг ялган авч чадсангүй. Полони бол цацрагт идэвхт бодис задрахад үүсдэг тул ялгаж авахад бэрхшээлтэй байв. Харин радиогийн атомын жин нь 225 болохыг тогтоожээ. 1903 онд Мари Сорбоннд цацраг идэвхт бодисын судалгаа сэдвээр докторын зэрэг хамгаалсан байна
1903 онд Шведийн Эзэн Хааны Академи Мари, Пьер Кюри хоёрт физикийн салбарт Нобелийн шагнал олгожээ. Ийнхүү Мари Нобелийн шагнал авсан дэлхийн анхны эмэгтэй болсон байна.
1904 онд Эрнст Резерфорд, Фредерик Содди нар бас радио идэвхт бодисыг судалж байв. Мари, Пьер Кюри, Анри Беккерель нар радио идэвхт бодистой өмнө нь харьцаж байгаагүйгээс түлэгдэж байлаа Тэд цацраг идэвхт бодисыг хавдар эмчлэхэд ашиглаж болохыг тогтоосон байна. 1904 оны аравдугаар сард Пьер Сорбонны физикийн профессор болж, сарын дараа Мари физикийн лабораторийн эрхлэгчээр томилогджээ. Харин арванхоёрдугаар сард хоёр дахь охин Ева нь төрөв. Тэрээр хожим нь төгөлдөр хуурч болж, эхийнхээ намтрыг бичсэн юм.
Кюригийн гэр бүлд аз жаргал удаан үргэлжилсэнгүй. 1906 онд Пьер осолд орж нас баржээ. 1906 оны тавдугаар сард Сорбоннд нөхрийнх нь удирдаж байсан физикийн тэнхимд Мариг томилж Сорбонны Их Сургуулийн анхны эмэгтэй багш болов. Дэлхийн 1-р дайн эхлэхээс өмнөхөн Парис ба Пастерын Их сургууль хамтарч радио идэвхт бодисыг судлах Радийн Институт байгуулж, Мари Кюри суурь ухаан ба анагаах ухааны салбарт радио идэвхт бодисыг хэрэглэх судалгааны хэлтсийн захирал болжээ. Дэлхийн нэгдүгээр дайны үед Мари Кюри радио идэвхт бодисыг хэрэглэх аргад цэргийн эмч нарыг сургаж байлаа.
Мари амьдралынхаа сүүлийн жилүүдэд радио идэвхт бодисыг анагаах ухаанд хэрэглэх талаар судалж оюутнуудад хичээл зааж байв. 1923 онд Пьер Кюригийн намтрыг хэвлүүлжээ.
Дэлхийн шинжлэх ухаан Маригийн гавьяаг үнэлж 2 удаа түүнд Нобелийн шагнал олгосны дээр 1902 онд Францын Шинжлэх ухааны академийн Вертелийн медаль, 1903 онд Лондоны Эзэн Хааны нийгэмлэгийн Дэвигийн одон, 1909 онд Франклины иститутын Элиот Крессоны медалиар шагнажээ. Тэр дэлхийн 85 шинжлэх ухааны нийгэмлэгийн гишүүн, 20 гаруй шинжлэх ухааны хүндэт хэргэм зэргийг хүртжээ. Мари 10 жил Үндэстний Лигийн Олон Улсын Комиссын зүтгэлтэн байлаа.
Мари олон жил цацраг идэвхт бодисонд хордсоны улмаас биеийн байдал нь муудаж байв. Улмаар Мария Кюри 1934 онд цусны хорт хавдраар нас барсан юм.
Мари Кюри бол авьяаслаг, суут эрдэмтэн, эрэлхэг зоригтой судлаач төдийгүй хайр татам нинжин сэтгэлтэй эмэгтэй байж цаг үргэлж баяр баясгалан гоо сайхныг биширч чаддаг сэтгэл зүрх нь нээлттэй эмэгтэй байжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.