Цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдэд анхааруулж байна

Таны хүүхэд яг одоо юу хийж байна. Хаагуур хэнтэй нөхөрлөж байна. Гэртээ байна уу, аль эсвэл найз нөхөдтэйгөө зуны сургалтанд хамрагдсан уу. Харин цоожлогдсон уу. Та энэ асуултыг өдөр бүр өөртөө тавьж үр хүүхдээ аюул эрсдлээс хамгаалахгүй бол өнгөрсөн хойно гэмшээд барахгүй аюул нүүрлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Дөнгөж өчигдөр дөрвөн настай бяцхан охин тагтан дээрээсээ унаад нас барчихлаа. Мөн 7-8 насны эгч дүү охид, хамар хашааныхаа ах дүү нарын бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийн золиос боллоо. Энэ бүхэн бидэнд хангалттай сургамж болж байна. Дурьдаад байвал олон тоо баримт, жишээ дурьдаж болох энэ асуудлын талаар та заавал анхаараарай хэмээн Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс цахим хуудсаар дамжуулан эцэг эхчүүдэд сэрэмжлүүллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Эцэг,эх (103.26.193.23) 2014-06-16 00:50:05
ЭЦЭГ ЭХД НЬ АНХААРУУЛГА ӨГЧ БАЙХААР ИЙМ ХЭРЭГ ХИЙВЭЛ ИЙМ ЯЛТАЙ ТИЙМ ХУУЛЬТАЙ ГЭЖ ХЭРЭГ ХИЙДЭГ БОЛОН ХИЙХ ГЭЖ БАЙГАА НОВШНУУДАД НЬ АНХААРУУЛГА ӨГЧ БАЙГААСАЙ ХЭРЭГГҮЙ ОЛОН РЕКЛАМ ТВ-ЭЭР ЦАЦДАГ БАЙЖ ХАЖУУГААР НЬ ИЙМЭРХҮҮ ЗҮЙЛЭЭ СУРТАЛЧИЛААСАЙ СУРГУУЛЬД ЭЦЭГ ЭХ БОЛОХ БЭЛГЭВЧ ХЭРЭГЛЭХ ТАЛААР ЗААХЫХАА ХАЖУУГААР ХУУЛЬ ДҮРЭМИЙН ХИЧЭЭЛЭЭ ОЙ ТООНД НЬ ОРТОЛ ОРУУЛААСАЙ