Кимчи жигэ хийж идмээр байна уу

 Кимчи жигэ бол Солонгос үндэсний дэлхийд алдартай хоолнуудын нэг юм. Кимчи бол тэдний гол хэрэглээ бөгөөд бусад орнуудын хүмүүсийн дуртай хачир болсон билээ. Мөн олон талын ашиг тустай. Тиймээс эзэгтэй таны хоолны санд зайлшгүй байх ёстой хоол юм. Эхлээд видео зааврыг үзээд дараа нь орц, хэрхэн хийхийг дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэнийг уншвал илүү ойлгомжтой, хийхэд хялбар байх болно.





Орц:

Кимчи / kimchi / - 450 гр
Кимчины шүүс - 1/4 аяга
Гахайн мах  pork belly - 300 гр
Дүфү tofu - 1/2 /нимгэн хэрчиж бэлдэнэ/
Ногоон сонгино - 3 ш
Дунд зэргийн бөөрөнхий сонгино - 1 ш /хэрчиж бэлдэнэ/
Давс
Элсэн чихэр - 2 халбага
Кимчины перц gochugaru - 2 халбага
Гүчүжан gochujang - 1 халбага
Гүнжидын тос -  1 халбага
Тахиа эсвэл үхрийн махны шөл - 2 аяга

Шөл бэлтгэх:

Хатаасан жараахай dried anchovies -  7 ш /толгойг нь авч цэвэрлэнэ/
Солонгос цагаан лууван  /Korean radish or daikon radish/
Далайн байцаа kelp - 4:5 хэмжээтэй
Ногоон сонгино - 3ш
Ус- 4 аяга

Хийх арга:

Шөл бэлдэх дээ тахианы болон үхрийн махны шө ашиглаж болно. Эсвэл энд бичсэн аргыг хэрэглэж шөлөө гаргаарай

1. Хатаасан жараахай, цагаан лууван, ногоон сонгины үндэс, замаг буюу далайн байцаагаа хийж тавина



2. Усаа нэмээд дунд зэргийн галаар 20 минут орчим буцалгана
3. Галыг унтраагаад 5 минут тагтай нь амраагаарай
4. Дараа нь шөлийг шүүж авна.



Кимчи бэлдэх:

1. Кимчигээ хэрчиж бэлдэнэ савандаа хийнэ. Дээрээс 1/3 аяга  кимчины шүүсээ нэмнэ.


2. Ногоон сонгиноо ташуу зүсээд кимчи дээрээ нэмнэ, мөн бөөрөнхий сонгинооо хэрчиж хийнэ
3. Давс, элсэн чихэр, гүчүжан, кимчины перцээ хийнэ. Гүнжидын тос болон бэлдсэн шөлөө нэмээрэй




4. Одоо хоолоо таглаад дунд зэргийн зөөлөн галаар 10 минут орчим буцалгана



5. Тагийг нээж, халбагаар шөлнөөс нь амсаж, нэмэх хэрэгтэй амтлагчуудыг нэмнэ. Мөн хэрчиж бэлдсэн дүфүгээ өрж хийнэ. Хэрвээ та дүфү идэх дургүй бол хийхгүй байж болно




6. Дунд зэргийн зөөлөн галаар 10-15 минут буцалгана
7. Ногоон сонгино хэрчээд шөлөн дээрээ нэмж болно. Хачир болгож цагаан будаа агшаагаарай. Ингээд шөл бэлэн боллоо



Тавтай сайхан хооллоорой
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.