Гарын алганы зураасаар хайр дурлал болон гэрлэлтээ шинжээрэй
Алганы хээ хүний хувь тавиланг
хүүрнэдэг гэж ярих нь бий. Харин хайр дурлал, гэр бүлийн байдлыг чигчий
хурууны үений доор байрлах зураас илтгэдэг байна. Энэ зураас хүн хүнд
өөр байдаг. Зарим нь 2 мөртэй байхад, зарим нь үүнээс ч олон мөртэй, бүр
огт зураас байхгүй хүн ч байдаг аж. Ингээд хайр дурлалыг заагч
зураасаа үзээрэй. Эдгээрийг туйлын үнэн гэж болохгүй ч гарын алгаан дээрх зураасаар ингэж тайлбарлагддаг байна.
Урт шулуун гэрлэлтийн шугам

Урт шулуу
Урт шулуун зураас нь бат бэх, гүн гүнзгий хайр дурлалыг илтгэж байдаг. Та өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй бөгөөд аз жаргалтай гэр бүлийг цогцлоож чаддаг. Хэрвээ урт шулуун бөгөөд өргөн байвал хуримаа хийснийхээ дараа аз жаргалтай гэр бүлийг бий болгож, ажлын өндөр амжилт гаргадаг гэж бичсэн байна.
Богино
Хэрвээ таны зураас богино байгаа бол эсрэг хүйстний хүн тань танд хайхрамжгүй ханддагыг илтгэдэг. Зураас гүехэн байвал та гүн дурласан ч эсрэг талын хүн тань тоохгүй байх тохиолдол гардаг. Ийм төрлийн зураастай хүмүүс хожимдож гэрлэх нь бий.
Муруй

Доошоо муруй
Хэрвээ таны чигчий хурууны үений доор байрлах зураас тань доошоо муруй бол сайны тэмдэг биш юм. Таны хос хорвоог орхих гэнэтийн осол аваар тохиолдох магадлалтай байдаг. Мөн гэр бүлийнхээ хүнтэй сайн ойлголцож чадахгүй харилцан хямралд орох нь бий. Өөрөөр хэлбэл салах магадлал өндөр байдаг аж.
Дээшээ муруй
Энэ нь маш тогтвортой бат бөх гэр бүлтэй болохыг илэрхийлдэг. Та өөрийн буруугаас болж санхүүгийн асуудалд орохгүй бол гэр бүл тань аз жаргалтай сайхан амьдарч чадах болно.
Салаалсан

Хэрвээ зураасны үзүүр хоёр тийшээ салаалсан буюу Y хэлбэртэй байвал сайны тэмдэг биш. Гэр бүл салалтыг илтгэж байдаг. Салаа нь урт эсвэл богинохоон байх нь бий. Хэрвээ салаа нь богино байгаа бол гэр бүлээ бүтэн үлдээж , үүссэн нөхцөл байдлыг зөвөөр шийдэж, хэвийн харилцаатай байх боломж бий гэж үздэг байна.
Шулуун эхлээд төгсгөл нь салаа байвал гэр бүл таагүй харилцаа, хямралыг харуулдаг. Магадгүй та санаа зовнил ихтэй учраас хоол боловсруулах эрхтэний асуудалтай болж болзошгүй. Гаргасан амжилт, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх чадвар тааруу учраас 55 нас хүртлээ сэтгэл дундуур байх нь бий гэж үздэг байна.
Арал

Энэ зураас нь гэр бүлийн хүнтэйгээ сэтгэл зүй таарахгүй байгааг илтгэдэг. Арал буюу цэг нь зураасны эхэнд байвал гэрлэсэний өмнө хосуудын харилцаанд асуудал үүсэж болзошгүйг илтгэдэг. Харин дунд хэсэгт байвал аливаа зүйлийг мушгин гуйвуулж бие биедээ хайхрамжгүй хандахыг илэрхийлдэг бөгөөд төгсгөл хэсэгт байгаа бол гэрлэсны дараа ямар нэгэн саад тотгор гарч ирэх магадлалтайг тодорхойлж байна.
Шарагч

Яг л шарагч дүрстэй зураас байдаг бол гэр бүлийн харилцаа хэвийн бус, ялангуяа бэлгийн амьдралд асуудал ихтэй байхыг илтгэнэ. Хэрвээ та ганц бие бол хосоо олоход хэцүү, бэрхшээл тулгарах болно. Дунд эргэм насандаа гэрлэх нь олонтаа.
Зураасны тооны учир
Ямар ч зураас байхгүй бол
Хэрвээ та гэр бүлгүй удаан явж байгаа бол цаашдаа ч зохиоход хэцүү байна. Учир нь эсрэг хүйтснээ сонирхдоггүй хүмүүс ихэвчлэн гэрлэлийн зураасгүй байдаг аж. Та гэрлэлтэнд ач холбогдол төдийлөн өгдөггүй. Карьер эсвэл хоббиндоо илүү их анхаарлаа төвлөрүүлдэг. Хэрвээ та гэрлээгүй байгаа бол сэтгэлтэй хүнээ олсоны дараа энэхүү зураас тодорч гарч ирнэ. Хэрвээ та гэрлэсэн бүх зүйл хэвийн байх бөгөөд ижил хүйстэй огтхон ч таныг анзаарахгүй гэж үздэг.
Ганц зураас
Зарим хүмүүс ганцхан зураастай байдаг. Гэхдээ энэ нь амьралдаа цор ганц удаа гэрлэнэ гэсэн үг биш.

Хоёр зураас
Хэрвээ таны зураас хоёулаа зэрэгцэж байгаа бол бат бөх гэрлэлтийг харуулна, харин нэг нь урт нөгөө нь богино байгаа бол хайрын гурвалжин үүсэх магадлалтайг илтгэдэг. Харин зэрэгцээ биш байвал салах магадлалтайг илтгэж байна.
Гурван зураас
3 зураас нь өөр өөр сэтгэлэийн хөдөлгөөн, сексийн тохиромжгүй харилцааг илтгэж байдаг. Хэрвээ таны гарт 3 зураас тодорч гарсан ирсэн байвал амьдралдаа сэтгэл хангалуун бус байдаг гэсэн үг юм. Ихэвчлэн романтик, авъяастай хүмүүс байдаг. Хэрвээ хайр дурлалын асуудалд ухаалаг хандахгүй бол сэтгэлийн шаналыг авчирна гэдгийг санаж байгаарай

4 зураас
4 зураас нь таныг маш романтик сэтгэлгээтэй гэдгийг илтгэж байдаг. Аливаад сэтгэл хангалуун байж чаддаггүй учраас амьдралд нь үргэлж саад бэрхшээл гарч ирдэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
би
(202.5.196.10)
2017-06-20 17:14:37
салаалсан мөртлөө хос бвал яахын салаалсан нь урт
---
---
0
0
0
Хариулах