Эрүүл хүнсний монгол брэнд төрлөө

АҮС™ гэдэг нэртэй, Амьдрал үргэлж сайхнаараа™ гэсэн уриатай эерэг хандлага, эрүүл амьдралын хэв маягийг уриалан дуудсан шинэ монгол брэнд төрлөө. “Эс-Си-Жи Интернэшнл” ХХК-ийн хамт олон Монголдоо чанарын өндөр түвшинд тариалсан төрлийн бүрийн хүнсний болон навчит ногоо, Өмнөд Африк, Египт, Европоос ирсэн чанартай жимсийг Америк, Испанийн хүйтэн шахалтын технологи ашиглан өглөө бүр шинээр шахаж, хүний биед зайлшгүй шаардагдах амин дэм, шим тэжээлээр баялаг цэвэр шүүс үйлдвэрлэж эхэлжээ.  





“Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал маш чухлаар тавигдаж, хүмүүс илүү эрүүл хооллох хүсэл эрмэлзэлтэй болсон энэ үед Монгол Улсад эрүүл хүнсний тариалалт, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг олон улсын түвшинд хүргэж хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилгоор бид AYC Эрүүл амьдрахуй™ буюу AYC Healthy Living™ брэндийг Монголынхоо хэрэглэгчдэд танилцуулж байна” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Л.Батсайхан ярьлаа.  

Эрүүл мэнддээ анхаардаг, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг хүмүүст зориулсан хүйтэн шахалтат шүүсийг үйлдвэрлэхдээ буржгар байцаа (kale), бууцай, цо байцаа (romaine), өргөст хэмх, цоохор майлз (celery), яншуй, гааны навч гэх зэрэг шим тэжээл ихтэй навчит ногоог лууван, хүрэн манжин, хулуу зэрэг хүнсний ногоо болон алим, жүрж, ханборгоцой, нимбэг зэрэг жимстэй зохицлын дагуу хольж шахаад, шууд савладаг юм байна.  



Жимс, ногооны дан ба холимог шүүс, хоормог, самрын сүү зэргийг үйлдвэрлэхдээ халалт үүсдэггүй төхөөрөмжөөр, ямар нэгэн халаах, буцалгах арга ашиглахгүйгээр шахаж, савладаг нь хүйтэн шахалтын технологийн гол онцлог бөгөөд ингэснээр тухайн жимс, самар, ногоонд байгаа бүхий л амин дэм, пробиотик, шим тэжээлийн чанарыг алдагдуулахгүй хэрэглэгчийн гарт хүргэдэг давуу талтай.  

Үйлдвэрлэлийн ямар ч боловсруулалт хийгдээгүй, нэмэлт бодис ороогүй, 5-хан хоногийн хадгалах хугацаатай АҮС Эрүүл амьдрахуй™ брэндийн хүйтэн шахалтат шүүснүүд даралт, холестринийг тогтворжуулах, зүрх судасны өвчин, 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчин тусах эрсдлийг бууруулах, бие махбодийг гүн цэвэрлэж, шүлтлэгжүүлэх, цус төлжүүлэх, арьсыг эрүүл, гэрэлтсэн болгох, хараа сайжруулах, хорт хавдраас сэргийлэх, үрэвсэл дарах, эс төлжүүлэх, дархлаа сайжруулах, хөгшрөлт удаашруулах, тураах зэрэг маш олон эрүүл мэндийн ашиг тустай аж. Түүнээс гадна тус брэндийн санал болгодог 6 төрлийн шүүснээс бүрдэх 1 өдрийн дотор цэвэрлэх багцыг авч хэрэглэснээр та өөрийн бие махбодийг гүн цэвэрлэх боломжтой гэнэ.  



Тэдний бас нэг том давуу тал нь үйлдвэрлэлдээ анхнаас нь хүнсний аюулгүй байдлын удирдлагын (HACCP) тогтолцоог нэвтрүүлжээ. Жимс, ногоо, үйлдвэрийн байрны ариутгал, цэвэрлэгээг хийхдээ АНУ-ын дэлхийн нэртэй “ЭКОЛАБ” корпорацийн 4 төрлийн бүтээгдэхүүнийг ашиглаж, шүүснүүдээ хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “САМО” институт болон МХЕГазрын Хими, нян судлалын лабораторид тогтмол шинжлүүлдэг байна.  



Хан-Уул дүүргийн Гэгээнтэн цогцолборт байдаг тус брэндийн өөрийн шүүс баараар ороход өглөө бүр шинээр шахсан 12 төрлийн жимс, ногооны дан ба холимог шүүс, мөн улаан буудай, арвайн өвснөөс гаргадаг 2 төрлийн шоот, сүүн болон усан хоормог гэсэн эрүүл мэндийн ундаа борлуулагдаж байлаа. Түүнчлэн Скай, Гүүд Прайс, Хөүм Плаза, Оргил сүлжээ дэлгүүр, Соёл алжаал тайлах төв, Виста эрүүл мэндийн клуб, Флэкс Жим, Коор Пилатиз, Эмма гоо сайхан зэрэг нийт 10 борлуулалтын цэгээр 8 төрлийн шүүс тогтмол борлуулж байгаа аж. Хэрэглэгчиддээ улам бүр ойртохын тулд 2016 оны эхний хагас жилд Улаанбаатар хотын нийт 50 гаруй цэгт бүтээгдэхүүнээ борлуулахаар ажиллаж байгаа гэдгээ тус компанийн борлуулалт хариуцсан бизнес менежер Ч.Содхүү онцлов.  
Цаашид АҮС Эрүүл амьдрахуй™ брэнд нь яргай загастай ногооны үрслэгийн салад, цөцгийн тостой органик боргол /кофе/, боловсруулсан чихэргүй (refined sugar-free) самрын бялуу, цавуулаггүй (gluten-free) талх гэх мэт олон төрлийн эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг ээлж дарааллан хэрэглэгчдийн гарт хүргэхээр бэлтгэж байгаа юм байна.  

Эцэст нь тус компанийн шим тэжээлийн зөвлөхүүд хоол, хүнсний шим тэжээлийн талаар нотолгоонд суурилсан мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах ажлыг тун удахгүй эхлүүлэхээр зэхэж байгаа гэдгийг танд дуулгая. Дэлгэрэнгүй мэдээллийг тэдний www.facebook.com/AYCHealthyLiving хуудсаар болон 94551166 утсаар ярьж авах боломжтой ажээ.  

Хэрэв та эрүүл амьдралын хэв маягийг сонговол АҮС Шүүс Бааранд зочлох буюу дээрх борлуулалтын цэгүүдээс АҮС Эрүүл амьдрахуй™ брэндийн хүйтэн шахалтат шүүсийг худалдан авч, хэрэглээд үзээрэй.   



Эс-Си-Жи Интернэшнл ХХК-ийн тухай Хан-Баатар Группийн бүрэлдэхүүнд багтдаг “Эс-Си-Жи Интернэшнл” ХХК нь эерэг хандлага, эрүүл амьдралын хэв маягийг уриалан дуудсан Амьдрал Үргэлж Сайхнаараа™ буюу АҮС™ брэндийн эзэмшигч юм. АҮС брэндийн эхний төсөл нь Монголдоо эрүүл хүнсний тариалалт, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг олон улсын түвшинд хүргэж хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах, Монголынхоо хэрэглэгчдийг баталгаажсан эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилготой AYC Healthy Living™ буюу АҮС Эрүүл амьдрахуй™ дэд брэнд болно.  

“Эс-Си-Жи Интернэшнл” ХХК-ийн хамт олон бид Сэтгэл шингэсэн эрүүл бүтээгдэхүүн™ Хөдөлмөр шингэсэн аюулгүй үйлдвэрлэл™ Ур, ухаан шингэсэн зөв бизнес™  гэсэн үндсэн зарчмыг үйл ажиллагаандаа баримтлан ажилладаг билээ. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.