Бүх эмэгтэй төгс төгөлдөр гэдгийг харуулсан 10 загвар өмсөгч

Загвар өмсөгч өндөр нуруутай, гуалиг биетэй, хөөрхөн царайтай байхыг шаарддаг. Гэвч орчин цагт энэ цензур өөрчлөгдсөөр байгаа билээ. Илүү өвөрмөц, ер бусын тод харагдах байдлыг илүүд үздэг болж байна.

Ашли Смит



Түүний үүдэн хоёр шүд зайтай бөгөөд тэрээр үүнийгээ засаж, янзлуулахыг хүсээгүй юм. Өөрийнхөө энэхүү онцлог шинж чанараараа олон дизайнеруудын дуртай, үнэ цэнэтэй загвар өмсөгч болсон. Загварын карьераас гадна архитектур зураг зурах дуртай. Ашли "Vogue" болон "Glamor" -ийн загварыг өмсөж байсан бөгөөд  Levi"s and Gap-ийн нүүр царай болсон юм.

Маша Таелна



Нина Риччи, Жон Галланиан, Гивинчи болон бусад олон дизайнерууд түүний том алаг нүдээр бахархдаг. Машаг "харь гаригийн" эсвэл "Славоны элф" хэмээн загварынхан дундаа яригддаг. Тэр бол загварын ертөнцийн ер бусын загвар өмсөгч юм.

Сабина Карлсон



Тэрээр байгалаасаа буржгар үстэй. Мөн нүүрэндээ тод сэвхтэй бөгөөд үүдэн шүд нь завсартай. Гэхдээ тэрээр ийм төрсөндөө огтоосоо сэтгэлээр унадаггүй. Харин ч ийм өвөрмөц төрсөндөө баяртай байдаг гэжээ. Энэхүү Шведийн зоригтой охин бүх зүйл байгалиараа байх сайхан гэдгийг олон хүмүүст ойлгуулж байгаа билээ.

Анна Бримма


Анна Бримма нь Британий "Anti" агентлагийн хамгийн нэр хүндтэй загвар өмсөгч юм:

Мириан Нох



Мириан бол албино загвар өмсөгч.  Авъяаслаг стилист, гэрэл зурагчин мөн блог хөтөлдөг. Тэрээр "эмэгтэй хүн өөрийнхөө гоо сайханд үргэлж санаа зовж, сэтгэлээр унаж, бурхнаас заяасан эд эрхтэнээ бүү голоосой гэж хүсдэг" хэмээн хэлсэн байна.

Сибриана


Сибриана болон түүний ихэр эгч TK нар бүх хар арьст охидыг зоригтой өөртөө итгэлтэй байхыг хүсэж, байгалиас заяасан үснээсээ ичихгүй харин ч олон нийтэд харуулахыг хүсчээ.

Хайнан Габи Оделе


Энэ гайхалтай Бельгийн охин Dior, Gucci, Prada, Alexander Wang гэх мэт олон алдартай брэндүүдтэй хамтран ажилладаг. Тэрээр өөрийгөө хэнд ч хэрэггүй амьтан мэт бодож, сэтгэлээр унадаг байжээ. Гэхдээ түүний өргөн дух, өргөн шанаа, урт хүзүү амьдралыг үзэх үзлийг нь өөрчилсөн юм.

Палома Элссисер



Палома бол plus-sized /+/ загвар өмсөгч. Мяраалаг, тарган биенээсээ ичдэг олон эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй болох замыг нээж өгсөн эмэгтэй. Nike компаний зар сурталчилгаанд тоглож илүү алдартай болсон бөгөөд нийгмийн сүлжээнд олон дэмжигчтэй сошиал од юм. Өөртөө итгэлтэй, зоригтой байхын үнэ цэнийг харуулж буй загвар өмсөгч юм.

Анна Мила



Түүнийг ээжтэйгээ дэлгүүр хэсэж байхад нь нэгэн загварын мэргэжилтэн гоо үзэсгэлэнг нь олж харжээ. Одоо Anna нь Dolce & Gabbana, Versace гэх мэт алдартай брэндийн шоунд оролцож байна. Түүний гол онцлог нь байгалийн бутлаг хөмсөг юм.

Филас Жүп



Түүнийг том чих, бутлаг хөмсөг нь од болгожээ. Ер бусын дүр төрхтэй түүнийг загварын мэргэжилтнүүд өндрөөр үнэлдэг. Филас саяхан карьераа эхлүүлсэн ч удахгүй бүх дэлхий түүний тухай ярих болно гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.