Монгол эмэгтэй оюутан Америкийн Телевизийн Академийн шагнал хүртлээ


  Дэлхийн телевизийн хамгийн том наадам Эммийн авардсын шагналыг Монгол Улсын иргэн Н.Мөнхцэцэг хүртжээ. Тодруулбал, 2014 оны дөрөвдүгээр сарын 23-нд алдарт Холливууд хотноо байдаг Америкийн телевизийн Академи /Emmy/-ийн Леонард  Х.Голденсон театрын Алдрын танхимд монгол оюутан ур ухаан, авьяас билгээ үнэлүүлж, дэлхийн алдартнуудтай мөр зэрэгцэн зогссон байна.

Телевизийн академийн  болон Эммийн сангаас жил бүр уламжлал болгон явуулдаг Их сургуулиудын Телевизийн шагнал гардуулах 35 дахь удаагийн ёслолын ажиллагааны "Хүүхэлдэйн кино"-ны номинацид “I’m possible” хүүхэлдэйн киноны продюссер Монгол Улсын иргэн Нандигжавын Мөнхцэцэг III байрын цомыг хүртжээ.

Тэрбээр Саваннагийн урлаг дизайны коллежид сурдаг ба сургуулийнхаа тэргүүний оюутнаар шалгарсан нэгэн юм. Түүнд Эммийн цомыг Америкийн хүүхэлдэйн кинонуудын  супер од, “The Looney Tunes”  цувралын Порки Пигийн дууг оруулсан, алдарт жүжигчин Боб Берген гардуулсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.