Хүүхдийнхээ зурсан зургаар хүзүүгээ чимэх болжээ
Истанбул хотын Тасарим Такарим студийн уран бүтээлчид эцэг эхчүүдэд нэгэн гайхалтай санал тавьсан нь бяцхан хүүхдийнх нь зурсан зургийг яг тэр хэвээр нь хүзүүний гоёл хийх ажээ. Ийм хүзүүний зүүлт урласан нь хүүхэддээ бас нэгэн сайхан дурсамжийг бий болгох арга болсон байна. Анх Тасарим Такарим студи хоёр мэргэжлийн сургууль төгссөн уран бүтээлчээр хүзүүний зүүлт хийлгэсэн нь олон хүмүүсийн сонирхлыг татсан байна.

Студийн уран бүтээлчид "Бид хүүхдүүдийн бүтээлээр гоёл хийсэн нь хүүхдийн зурах сонирхлыг цааш хөгжүүлэх маш том алхамыг хийсэн гэж бодож байна. Мөн бид цор ганц болоод гайхамшигтай зүйл хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байна"
Захиалга өгөхийг хүсэгчид өөрийн хамгийн дуртай, удаан хадгалахыг хүссэн зургаа өгөхөд л хангалттай юм байна. Доорх зурагнуудаас хүүхдүүдийн зурсан зураг ямар гоёл чимэглэл болсныг хараарай. Дахин давтагдашгүй бүтээлүүд урласан байна шүү.











Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(66.181.187.54)
2017-07-12 18:21:42
Cool bna
0
0
0
Хариулах







