Хичнээн их хэмжээгээр идсэн ч таныг таргалуулахгүй хүнсний бүтээгдэхүүнүүд
Хичнээн их хэмжээгээр идсэн ч таныг нэг грамм ч таргалуулахгүй гэвэл та итгэх үү? Үнэхээр тийм хүнсний ногоо, амттан зэрэг байдаг болохыг танилцуулж байна.

Попкорн. Кинотой хамгийн сайхан зохицдог амны зугаа бол попкорн. Гэхдээ ямар ч тос, давсгүй болгож идэх хэрэгтэй. Ойролцоогоор нэг том аяга нь ердөө 31 ккаль агуулдаг.
Цоохор майлз. Цоохор майлзын 95 хувь нь ус байдаг учир жин хасахад нэн тустай.
Хаш. Ямар ч тос давсгүй болгож идэх нь биед тустайгаас гадна жин нэмэхгүй давуу талтай.
Жүрж, хаан жүрж, мандарин. Эдгээр жимснүүд витамин с ихээр агуулдаг учир эрүүл мэнд, арьс хумсанд маш сайн нөлөө үзүүлдэг. Мөн жин хусахад тустай.
Амтат гуа, тарвас. Ус ихээр агуулдаг тул жин нэмэхгүй.
Өргөст хэмх. 70 хувь нь ус учираас та таргална гэж санаа зовох хэрэггүй.
Өндөг. Мэдээж шарж биш чанаж идэх хэрэгтэйг анхаараарай. Уургаар баялаг тул өлсөх мэдрэмжийг дардаг.
Хан боргоцой. Энэхүү жимс нь амттайгаас гадна жин хасах үйл явцыг хурдасгадаг.
Алим. Нэг ширхэг алим ердөө 50 ккал агуулдаг. Түүнээс гадна зүрх, судсанд маш сайн нөлөө үзүүлдэг.
Байцаа, цэцэгт байцаа, яншуй. Эдгээр ногоог та дасгал хийж байх үедээ хэрэглэвэл илүү үр дүн үзүүлдэг. Гэхдээ тогтмол хэрэглэх хэрэгтэйг анхаараарай
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.





