Амталж жигнэсэн тахиан мах
Эзэгтэй нарынхаа хоолны жоронд дараах хоолыг санал болгож байна. Солонгос хоолонд дуртай бол гэртээ хийж идээрэй. Хийхэд тун энгийн бөгөөд хялбархан. Энэхүү хоол нь бидний мэдэх тагтуритантай төстэй.
Видео заавар
Орц: 4 хүнийхээр бэлдэв
Тахианы мөч, сармис , сое соус / soy sauce/ , кимчины перц / hot pepper flakes / , Гүчүжан /hot pepper paste / элсэн чихэр, сонгино, ногоон сонгино, ногоон халуун чинжүү/ green chili pepper/ мөн төмс хэрэгтэй.

Бэлдэх: 40 минутаас -1 цаг зарцуулна.
1. 1 кг тахианы мөчийг угааж цэвэрлээд саванд хийж тавина.

2. Тахианы амтлагчаа бэлдэхдээ 1/4 аяга сое соус, 1/4 аяга жижиглэсэн сармис, 1 халбага элсэн чихэр, 1/4 аяга гүчүжан, 1/4 аяга ногоон халуун чинжүүгээ хийгээд хооронд нь сайтар хольж хутгана.
3. 2-3 ширхэг дунд зэргийн сонгиныг /1 бүрийг нь 4 хуваана/ тахианы махан дээрээ хийнэ. Мөн бэлдсэн соусаа нэмээд халбагаар сайтар хольж хутгана.

4. 2 аяга ус нэмж хийгээд ахин хутгана
5. Дунд зэргийн гал дээр 20 минут буцалгана

6. Тахианы махаа болж байх хооронд 3-4 ширхэг том төмсөө арилгаж бэлдэнэ. /ойролцогоор 600 гр орчим/ Угааж цэвэрлээд нэг бүрийг нь 2-4 том хэрчим болгон хуваана.
7. Ногоон сонгино болон, ногоон халуун чинжүүгээ жижиглэн хэрчиж бэлдэнэ.
8. Тахианы махаа 20 минут буцалсны дараа ногоон сонгино болон ногоон халуун чинжүүгээ нэмж хийнэ. Халбагаар хольж хутгаад дахин зөөлөн гал дээр 20 минут буцалгана

9. Тагийг нээгээд 3-5 минутын дараа иднэ. Шөл ихтэй байвал хэсэг буцалгаж болно.

11. Савны ёроолд тунасан соусыг хутгаж тахианы махан дээрээ асгаж идвэл илүү амттай байх болно.
12. Том тавганд таваглаад дээр нь ногоон сонгиноо цацаж чимэглэнэ
Ингээд хоол бэлэн боллоо. Тавтай сайхан хооллоорой

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.