Дахиад хүүхэдтэй болох уу?

Сүүлийн үед хөлбөмбөгийн од Дэвид Бекхэм дахиад хүүхэдтэй болохыг хүсэх болжээ. Харин Викториа ямар шийдвэрт хүрсэн бол? 


Гурван хүүтэй болсны дараа тэд бяцхан гүнжтэй болж, тэдний охин Харпер одоо 4 нас хүрч байгаа. Тэгвэл Дэвид эхнэртээ дахиад хүүхэдтэй болох талаар хэлсэн бөгөөд үүний хариуд 40 настай Викториа Бекхэм "өөрийнхөө насанд гарах эрсдэлд санаа зовж байгаа ч Дэвид үнэхээр их хүсэж байгаа " гэж хэлжээ. 
Тэдний том хүү Брүүклин 15 настай, Ромео 11, Круз 9 настай аж. Тэд дахиад хүүхэдтэй болох шийдвэртээ хүрвэл ч өнөр өтгөн айл болох нь. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.