Хамгийн анхны хижабтай загвар өмсөгч Халима Аден
Хижаб бол исламын шашинтай эмэгтэйчүүдийн толгойгоо халхалж өмсдөг өмсгөл юм. Энэхүү өмгөлийг өмсөх нь тэмцээн уралдаанд оролцож байгаа тамирчдад хамгийн хүндрэлтэй байдаг. 2015 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд Катарын эмэгтэй сагсан бөмбөгийн багийг хижаб өмсөхийг хориглож, тэмцээнээс хасаж байсан юм. Тиймээс дэлхийн алдарт брэнд NIKE ислам шашинтай эмэгтэйчүүдэд зориулан спорт хувцас зохион бүтээсэн байна. Харин энэхүү брэндийн сурталчилгаанд хижаб өмсгөлтэй гэх тодотголтой загвар өмсөгч Халима Аден болон тамирчин Захра Лари нар зургаа авхуулсан байна.

Тэрээр, анх удаа The Modist нэртэй интернет дэлгүүрийн суртадчилгааны зураг авалтад оролцсон юм. Халима бол өдгөө 19 настай, "АНУ-ын Мисс" тэмцээнд хижаб өмсгөлтэй оролцсон анхны оролцогч юм. Тэрээр өмнө нь Карин Ройтфельдийн сэтгүүлд зориулан зургаа даруулж, мөн Yeezy, Alberta Ferretti ба Max Mara брэндүүдийн тайз дээгүүр алхаж байсан туршлагатай билээ. Тэрээр 1997 оны 9 сарын 19 нд дүрвэгсдийн лагерьт төрсөн бөгөөд долоон настайдаа АНУ руу цагаачилсан, цагаачдын нэг юм. Одоо "St. Cloud State University" их сургуулийн 1 - дүгээр курсд суралцаж байгаа юм.

2017 онд Vogue сэтгүүлийн нүүрийг чимсэн анхны хижаб өмсөлтэй загвар өмсөгч юм.

2016 онд тэр АНУ-ын Миннесота мужийн загварын тэмцээнд оролцсоноор загварын салбарынхны нүдэнд өртжээ. Дараа жилээс нь IMG -тэй 3 жилийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн юм. 2016 онд Лондон, Миланы загварын долоо хоногийн тайзнаа алхаж байсан бөгөөд 2017 сарын 2 сард Нью - Йоркийн загварын долоо хоногт оролцжээ. Мөн хэд хэдэн загвар зохион бүтээгчтэй хамт ажиллаж байгаа бөгөөд алдарт загвар өмсөгч Гиди Хадидтай хамт алхсан байна.

2017 онд Vogue сэтгүүлийн нүүрийг чимсэн анхны хижаб өмсөлтэй загвар өмсөгч юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.