Жеорж Клүүни ба түүний ихрүүд

Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр багагүй шуугиан тарьж буй мэдээлэл бол Жеорж ба Амал Клүүни нар ихэр хүүхэдтэй болсон явдал юм. Хамгийн сүүлд Жеорж өгсөн ярилцлагатаа "Тэд уйлахаа бараг больсон. Тэд өдөрт гурван удаа уйлдаг бол би дөрвөн удаа уйлж байгаа. Учир нь би маш их ядарч байна" хэмээжээ. 

Мөн тэрээр өөрийн эхнэр Амалаар маш их бахархах болсон нь түүний хийж буй ажлаас ч илүү ихийг амжуулж чаддагт байгаа аж. "Хүүхдүүдээ уйлах үед надад лонх сүүнээс өөр юм байдаггүй. Харин Амал бүхнийг өгч, бүхнийг хийж чаддаг. Би одоог хүртэл түүнийг яаж ингээд байгааг ойлгохгүй л байна бас Амал хүүхдүүдээ хоёр цаг тутамд хөхүүлдэг. Тэр энэ үедээ ямар үзэсгэлэнтэй харагддаг гээч" хэмээн ярьжээ. Хосууд ихрүүддээ Элла, Александр нэр хайрлажээ. 




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.