Оддын өмссөн хамгийн үнэтэй гоёмсог даашинзууд

Дэлхийн хэмжээний одод олон сая шүтэн бишрэгчдийнхээ өмнө үргэлж сайхан харагдах учиртай. Тиймээс улаан хивсний ёслол, шагнал гардуулах үйл ажиллагаа гээд бүхий л нэр хүндтэй үйл явдлуудад хамгийн тансаг, өвөрмөц даашинзыг өмсөж ирдэг билээ. Үзэгчид ч тэдний юу өмснийг ихээхэн сонирхдог. Энэ удаад хүндэтгэлийн арга хэмжээнд оддын өмсөж байсан хамгийн үнэтэй, хамгийн гоёмсог дааншинзуудыг танилцуулж байна.

Риана 2015 он



Дэлхийн хэмжээний супер од дуучин Рианагийн тод шар өнгийн даашинз нь хэв загвар төдийгүй , үнэ цэнээрээ олон хүмүүсийг гайхашруулж байлаа. Хятадын дизайнер Гуо Пей 2 жилийн турш энэхүү даашинзыг урласан бөгөөд гар урлал гэдгээрээ тун үнэ цэнэтэй. Харин дуучин бүсгүй энэхүү даашинзыг интернээс санамсаргүй харсан бөгөөд тэр даруйдаа худалдан авахыг хүссэн гэдэг.

Энн Хэтэуэй  «Оскар», 2011



Жүжигчин бүсгүй Оскарын шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээнд зориулан хэд хэдэн даашинз өмссөн ч  Valentino-ийн улаан торгон даашинз хамгийн сайхан харагдаж байлаа. Энэхүү даашинз Tiffany & Co-ийн чимэглэлтэй бөгөөд 10 сая доллараар үнэлэгдсэн юм.

Жессика Бил "Оскарын шагнал гардуулах ёслол"  2014



Жүжигчин Жессика Бил Chanel Couture - ын хатгамал цагаан даашинз өмссөн эрхгүй олон хүмүүсийг анхаарлыг татаж байлаа. Энэхүү даашинз түүхэн дэхь хамгийн их олны анхаарлыг татаж ярианы сэдэв болсон даашинз юм.

Чарлиз Терон "Оскарын шагнал гардуулах ёслол" 2013


Жүжигчин, загвар өмсөгч Чарлез Тероны өмссөн энэхүү даашинз бол алдарт Dior - ын бүтээл юм. Түүний энэхүү даашинзны гоё чимэглэл гэхэд 4 сая долларын үнэтэй аж.

Люпита Нионго "Оскарын шагнал гардуулах ёслол" , 2015 он


"Оддын дайн", "12 жилийн боолчлол" киногоороо алдартай Люпита Нионго - ын энэхүү даашинзыг байгалийн сувдан шигтгээгээр чимэглэжээ. Гэвч энэхүү үнэтэй даашинз түүний амь насанд хал учруулж байв. Учир нь жүжигчний даашинзийг өрөөнөөс хулгайлж байжээ.

Кейт Бланшетт "Оскарын шагнал гардуулах ёслол"  2007



Armani - ны бүтээл, Swarovski шигтгээгээр чимэглэсэн энэхүү даашинз түүнийг үлгэрийн гүнж шиг л харагдуулж байлаа. Өнөөг хүртэл түүний энэхүү гоёмсог даашинзыг шагшин ярьсаар байдаг билээ.

Пэрис Хилтон
"Холливудын гоо сайхны шагнал" 2017 он



Августа Гетти - ын бүтээл, Swarovski шигтгээ, болороор чимэглэсэн энэхүү даашинз хамгийн үнэ цэнэтэй , олон хүмүүсийг шагшруулж байсан гайхалтай бүтээл юм.

Ким Кардашян. Хуримын даашинз, 2014


Реалити шоуны од Ким Кардишиан хуримынхаа үер хэд хэдэн хувцас сольж өмссөн бөгөөд тэдэн дундаас Givenchy - ын даашинз , Риккардо Тиши (Riccardo Tisci) түүнд зориулж тусгайлан оёсон даашинз хамгийн үнэтэй , гайхалтай даашинз байсан юм. 

Николь Кидман. Оскарын шагнал гардуулах ёслол, 1997 он


Хятадын хэв маягаар хатгаж оёсон Dior- ын гар хийцийн даашинзыг Николь Кидман  улаан хивсний ёслолд өмсөж ирсэн бөгөөд хамгийн үнэтэй даашинзаар нэрлэж байв.

Женнифер Лоуренс. Оскарын шагнал гардуулах ёслол, 2013


4 сая ам,доллараар үнэлэгдэж буй энэхүү даашинз нь түүхэн дэхь хамгийн үнэтэй даашинзаар нэрлэгдэж байна. Жүжигчин бүсгүй  энэхүү даашинзыг өмссөн жилээ анхны "Оскар" - ын шагналаа хүртэж байсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.