Арьсаа мөнхийн залуу, гоо сайхан байлгахын нууц


Солонгосын ард түмний гоо сайхан, эрүүл мэндийн нууц болсон хүний эхэсийн бэлдмэлийг Монгол улсад 2014 онд албан ёсны эрхтэйгээр ПАЛОМА ХХК оруулж ирээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Анх Монголын хэрэглэгчид гоо сайхнаа хамгаалах тарианы талаар мэдээлэлгүй, итгэл үнэмшилгүй айж эмээх явдал их байсан. Харин өнөөдөр монголчууд маань гоо сайхны тал даар ихээр анхаарч төрөл бүрийн бэлдмэл, тариа хэрэглэх болсон. Гэвч хэрэглэгчид маань яг ямар бүтээгдэхүүн үр дүнтэй байгаа тал дээр одоог хүртэл мэдэхгүй өөр дээрээ туршиж үзсээр л явна.
 
Ихэнх Гоо сайхны бүтээгдэхүүн нь үр дүн муутай байгаа нь хэрэглэгчдийг итгэх итгэлгүй болгож байна. Үр дүн үзүүлж байгаа бүтээгдэхүүнүүд нь эргээд хүний биед ямар муу нөлөө үзүүлж байгаагаа анзаардаггүй.
Харин үүнийг төгс шийдэж чадсан Гоо сайхан болон эрүүл мэндийн бүхий л асуудалд эерэг үр дүн үзүүлдэг бүтээгдэхүүн болох Солонгосын Хүний Эхэсийн бүтээгдэхүүнийг та бүхэнд танилцуулахад таатай байна. Тиймээс бид энэ компанийн эмч төлөөлөгч болох Ш.Буяндэлгэртэй энэ талаар ярилцлаа.
 
Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Та юуны өмнө Эхэсийн талаар бидэнд товч мэдээл өгөөч.

Эхэс нь сүүн тэжээлтнүүдийн хэвлий дэх ургаа тэжээж өсгөх чухал эрхтэн юм. Эхэс нь умайн дотор хананд байрлаж байдаг бөгөөд эх ургийн хооронд хоол тэжээлийн бодис, хүчилтөрөгч болон хаягдал бүтээгдэхүүний солилцоог явуулах чухал үүрэг гүйцэтгэдэг. Эхэсийн судаснууд нийлж хүйн судсыг бий болгодог бөгөөд энэ нь ургийн хүйстэй холбогддог. Эхэс хүүхэд төрсний дараа умайн хананаас салж гадагшилдаг. Гадаадын улс орнууд эхэст хүний бие махбодод хэрэгтэй амин чухал бодисууд агуулагдаг болохыг судалж мэдсэнээр хүүхдийг төрсний дараа эхэсийг хэзээд хэрэггүй болсон мэт үздэггүй байна. Араатан амьтад ч тэр төрсний дараа байгалийн зөн совин, зохицлоороо эхэсээ идэж тамир тэнхээ ордог шүү дээ.

Эхэсийн гаралтай энэхүү бүтээгдэхүүн хүний биед ямар ач холбогдолтой вэ?

Эхэс нь найрлагадаа бүх төрлийн амин дэм, амин хүчил, эрдэс, энзим, нуклейн хүчил, эрдэс минералууд, өсөлтийн хүчин зүйл зэрэг хүний бие махбодын эд эсийг нөхөн төлжүүлэх, дааврын балансыг тэнцвэржүүлэх, эд эсийг сэргээх, хөгшрөлтийн эсрэг идэвхтэй тэмцэх, дархлаа сайжруулах гээд эрүүл мэнд болон гоо сайхны сөрөг өөрчлөлтөд бодитойгоор нөлөөлдөг бодисуудыг агуулдаг.
 
Өмнө нь та гадны улс орнууд хүний эхэсийг ашигладаг тухай дурдсан. Энэхүү бүтээгдэхүүн анх хаана хэзээ гарган авч, ямар ямар орнуудад өргөн хэрэглэж байна вэ?
•    МЭӨ 400 онд: ‘Гиппократын баримт бичиг’–т  үр нөлөөнийх нь  талаар тэмдэглэгдсэн  байдаг.
•    600~900 онд: Tang Dynasty-ийн  (Тан улсын) үед эм гэж тооцогдож  төрсний дараах хүний эхэс гэж  тэмдэглэсэн байна.
•    1500 оны үед: Ming  Dynasty-н үед (Мин улс) эхэс гэж тэмдэглэсэн байна.
•    1930 оны үед: Зөвлөлт холбоот улсын доктор Филатов хөлдөөсөн эхэсийн эмчилгээг гаргасан байна.
Орчин үед: Beauracen, Melsmon, Laennec тарилга зах зээлд нийлүүлэгдэж БНСУ, Тайван, Вьетнам, Хятад, Япон, Европ, Америк, Орос, Герман, Итали, Швед болон Энэтхэг гэх зэрэг өндөр хөгжилтэй орнууд хэрэглэж байна.
 
Ингээд сонсохоор энэ бүтээгдэхүүн өргөн хэрэглээтэй болсон байна? Ямар хүн хэрэглэхэд тохиромжтой вэ?

Эхэсийн бэлдмэлийг Олон улсад Арьс гоо сайхны эмчилгээнд, Хөгшрөлтийн эсрэг, Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн эсрэг, Элэгний үйл ажиллагааг дэмжин нөхөн төлжүүлэх, Нөхөн үржихүйг дэмжих гэх мэт олон эмчилгээнд хэрэглэж байна.
 
Бүсгүйчүүд маань их сонирхож байгаа байх Арьс гоо сайхны эмчилгээнд ямар нөлөө үзүүлэх вэ?

Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд арьс гоо сайхны арчилгаа их хэцүү байдаг. Жилийн 4 улиралд нь тааруулж гоо сайхны янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэр бүр арьсанд шингэн тэжээл, чийгшил өгөх нь бага. Энэхүү бүтээгдэхүүнийг шууд арьсан дор хийснээр арьсанд 100% тэжээл өгч нөсөө толбо, батгажилт, нүхжилт, хуурайшилт арилган мөн арьсны өвчлөлийн эсрэг өндөр үйлчилгээтэй байдаг. Хүний эхэсийн бэлдмэл болохоор хүний биед 100% ямарч хор нөлөөгүй эерэг нөлөө үзүүлдэг учраас бусад бүтээгдэхүүнээс давуу талтай байдаг.


 
 Хөгшрөлтийн эсрэг ямар үйлчилгээ үзүүлэх вэ?

Амьд организм тодорхой хэмжээний хөгшрөлтийн үйл явц үргэлж явагдаж байдаг. Энэхүү бүтээгдэхүүн нь хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг үйлчилгээтэй. Хүний хөгшрөлтийн үйл явц 25-аас эхэлдэг бөгөөд арьс гоо сайхны тал дээр 40 нас хүрэхэд арьсан дах коллаген, уургийн нөхөн төлжилт муудаж 1/3-ээ алдсан байдаг. Хүний эхэсийн бэлдмэл нь коллаген, уургийн хэмжээг хэвийн хэмжээнд оруулж үрчлээ болон арьсны сулралтыг арилгаж залуужуулдаг.


 
Мөн хөгшрөлтөөс шалтгаалсан хүний биед сөрөг шинж тэмдгүүд илэрдэг: Нойргүйдэл, архаг ядаргаа, үс уналт, ой тогтоолт муудах, оюун ухааны төвлөрөл, сахарын тэнцвэр алдагдах, холестрин ихсэх гэх мэт. Эдгээр шинж тэмдгүүдийг ч эмчилдэг бөгөөд хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг давхар үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм

 
Цэвэршилтийн эсрэг үйлчилгээний талаар?

Цэвэршилт нь 45-60 нас орчимд эхэлж 15-20 жил үргэлжилдэг. Цэвэршсэнээр эмэгтэйчүүдийн өндгөвчийн үйл ажиллагаа буурч, бусад эрхтэн, тогтолцоонд ч зарим нэг өөрчлөлтүүд илэрдэг. Дунджаар 50 нас орчимд хоёр жил гаруй үргэлжлэх эхлэл үе гэж байдаг. Хэвийн нөхцөлд 40-60 насанд цэвэршилт явагддаг.
Гэтэл сүүлийн хэдэн жилд цэвэршилт явагдах нас улам залуужиж, 30-35 насны эмэгтэйчүүд цэвэрших тохиолдол гарч байна. Гол шалтгаан нь зүй зохисгүй хоол хүнс хэрэглэснээс мөн агаарын бохирдол ихээр бий болж, хүмүүсийн биеийн байдал өөрчлөгдсөн, архи согтууруулах ундаа, тамхийг сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд ихээр хэрэглэх болсон нь ч мөн нөлөөлж байна. Бас хар тамхи болон мансууруулах төрлийн бодисоос болж эмэгтэйчүүдийн цэвэршилт залуужих нэг шалтгаан бий болж байгаа нь төдийлөн хөндөгдөж, сөхөгдөөд байдаггүй энэ асуудал манай эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа гол асуудал болоод байна. Эмэгтэйчүүдээс өөрсдөөс нь ихэнх зүйл шалтгаалж байгаа хэдий ч гадны бусад нөлөөллүүд ч цэвэршилт эрт явагдахад нөлөөлдөг.


 
Хүний эхэсийн бүтээгдэхүүн нь хэд хэдэн төрөл байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Ялгаатай тал нь үйлдвэрлэлийн технологиороо, гарган авсан төлөвөөрөө Экстракт, Гидролиз гэсэн ялгаатай байдаг. Манай бэлдмэл нь Эксракт бэлдмэл бөгөөд Цэвэршилтийн үеийн шинж тэмдгийг сайжруулах үр дүн нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.
Үйлчилгээ нь: Цэвэршилтийн шинж тэмдгийг бүхэлд нь арилгах, Сарын тэмдгийн мөчлөгийг тогтворжуулна, Дааврын тэнцвэржүүлэлтийг хангах, Умайн доторх ханын үрэвслийг дарах гол үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм.
 
Нөхөн үржихүйг дэмжинэ гэж байна. Энэ их сонирхолтой санагдлаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

Залуу гэр бүлд хамгийн том асуудал үргүйдэл байдаг. Үүнээсээ болоод гэр бүлийн уур амьсгал муудах, харилцаанд асуудал үүсэж салах тохиолдол их гарч байна.
Эмэгтэйчүүдийн үргүйдлийг шалтгаан нь дараах үндсэн хэлбэрүүдэд ангилдаг.
•    Умайн гуурсан хоолойн шалтгаант
•    Дотоод шүүрлийн булчирхайн эмгэгийн шалтгаант
•    Эмэгтэйн бэлэг эрхтний бүтцийн өөрчлөлтөөс үүссэн
•    Дархлааны гаралтай үргүйдэл
•    Дээрх хэлбэрүүдэд хамаарахгүй тохиолдлууд байдаг.
Манай бүтээгдэхүүн нь жирэмслэхэд сөргөөр нөлөөлж буй умайн үрэвсэл, булчирхайн үрэвсэл, савны үрэвсэл, дархлаа муудах зэрэг өвчлөлийн эсрэг эмчилгээнд эерэг нөлөө үзүүлэн жирэмслэлтийг дэмждэг үйлчилгээтэй.


 
Мөн сарын тэмдгийн үеийн өвдөлт намдаах, дааврыг тэнцвэржүүлэх, бэлгийн сулралыг эсрэг, хөхөнд сүү оролтыг нэмэгдүүлэх, төрсний дараах нөхөн сэргээлтийг хурдасгах зэрэг үйлчилгээ үзүүлдэг.
 
Өөр олон эмчилгээнд хэрэглэдэг гэж сонсож байсан бусад үйлчилгээний талаар товч мэдээлэл өгөөч?
Эхэсийн бэлдмэл маань Элэгний үйл ажиллагааг дэмжих, үе мөчний мөгөөрсөн эдийг нөхөн сэргээх, булчингийн ядаргааг арилгах, архаг ядаргааг арилгах, дархлааг дэмжих, харшлын эсрэг нөлөөтэй зэрэг олон үйлчилгээг нэгэн зэрэг эерэг үйлчилгээ өгдөг шилдэг технологийн бэлдмэл юм.
 
Үр дүнгээ хэдий хугацааны дараа өгдөг вэ?

Бүтээгдэхүүнийг тун хэмжээг нас биеийн онцлогт тохируулан эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэх нь зүйтэй. Үр дүнгийн хувьд хүний биеийн онцлог хүнд, хөнгөн явцаас шалтгаалдаг. Жишээлбэл: нөсөө толбо, батгажилт, нүхжилт, хуурайшилтыг арилгах гэж байгаа бол 7 хоногт 2-3 удаагаар 3 долоо хоног тогтмол хэрэглэбэл үр дүн нь шууд мэдэгдэнэ. Дараа нь хийлгэх хугацаагаа холдуулж болдог. Мөн хүний эхэсийн сальфеткан Маск байдаг. Маскийг эмчилгээнийхээ дундуур гэрийн нөхцөлд хэрэглэж байвал илүү үр дүнтэй байдаг.
 
Хүний эхэс нь Монголчуудад хэр үр дүнтэй байгаа талаар бидэнд сонирхуулаач?

Бид бүтээгдэхүүнээ Монголын зах зээлд оруулж ирээд реклам, сурталчилгаа хийгээгүй ч бүтээгдэхүүний чанар маань өөрөө олон хэрэглэгчтэй болгоход хүргэсэн. Хэрэглэгчид маань ихэнхдээ Арьс Гоо Сайханы талаас бэлдмэлийг маань хэрэглэдэг. Арьсны нөсөө толбо арилгаж жигд туяаруулан нүхжилт арилган гүн чийгшилт өгч үрчлээ багасган арьсыг чангалж байгааг хэрэглэж үзсэн хүмүүс бидэнтэй хуваалцаж байдаг. Эрүүл мэндийн талаас ч тэр маш үр дүнтэй байгааг дурдаж байсан.
 
Ямар нэгэн сөрөг зүйл ажиглагдсан уу?

Өндөр хөгжилтэй орнуудын олон жилийн судалгаа шинжилгээ, туршлага дээр тулгуурлан бүтээгдсэн олон жил зах зээлд худалдаалагдаж байгаа, сөрөг нөлөөгүй нь бүрэн батлагдсан учраас бид Монголд оруулж ирсэн. Монгол хүний биед тохиромжгүй сөрөг нөлөө ажиглагдаагүй. Хүний эхэс нь уураг ихээр агуулдаг учраас хавдарын үйл явцыг түргэсгэх, томрох эрсдэлтэй гэсэн буруу ойлголттой байдаг. Харин эсрэгээ зөвхөн эрүүл эсийг дэмжих үйлчилгээтэй байдаг.
 
Хүний эхэсийг хэрэглэх насны зааг гэж байгаа юу?

Бүх насны хүн хэрэглэж болно. Ялангуяа арьс арчилгаа, хөгшрөлтөөс өөрийгөө хамгаалахыг хүссэн хүн бүр хэрэглэх боломжтой.


 

Хэрэглэж болохгүй хүмүүс гэж байгаа юу?

Жирэмсэн болон эмийн найрлагад орсон бодист харшилтай хүмүүс хэрэглэх боломжгүй юм.
 
BEAURACEN бүтээгдэхүүнийг хэрэглэгчид маань хаанаас авах боломжтой вэ?

Одоогоор “Зуун Наст” эмийн сангуудаар худалдаалж байгаа. Мөн хамтарч ажилладаг эмчилгээний арьс гоо сайхны газруудаар үйлчлүүлж болно.
 
Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Баярлалаа сонирхсон хэрэглэгчид маань дэлгэрэнгүй мэдээллийг +976-7012-2414, 319976 утсаар авч болно. Мөн манай пэйж хуудаснаас мэдээлэл авах боломжтой. “Facebook.com/beauracenMongolia”

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.