А.Баярцэцэг ”Монголын шилдэг миссүүд цуврал”
2016 онд эх орноо төлөөлөн "Дэлхийн мисс" тэмцээнд оролцож түүхэн амжилт тогтоосон А.Баярцэцэгийн тухай товч мэдээлэл болон фото зургуудыг хүргэхээр бэлтгэлээ. А.Баярцэцэг нь 1990 оны 11 -р сарын 29 нд төрсөн жүжигчин, загвар өмсөгч юм. АНУ-ын Вашингтон хотноо болсон 66 дахь удаагийн “Дэлхийн мисс”-т тэмцээний шилдэг 11 т багтаж, "Авъяаслаг мисс" "Олны таашаал хүртсэн" миссээр шалгарсан билээ.


“Miss world Mongolia” тэмцээнд Зорилго бүхий гоо сайхан тодотголтойгоор тэргүүн дэд миссээр шалгарч Австри улсад болсон “Эх дэлхийн мисс” буюу “Miss Earth” тэмцээнд оролцож 90 гаруй орны гоо бүсгүйчүүдээс шилдэг 16-д шалгарч "шилдэг фото мисс", "шилдэг үдшийн даашинзтай мисс", "шилдэг илтгэгч мисс" - ээр тодорсон билээ. А.Баярцэцэг ШУТИС-д Маркетингийн менежментийн чиглэлээр мөн Өмнөд Африкийн Дурбан хотын “Mancosa management college”-д олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр баклаварын зэрэг хамгаалсан бөгөөд англи, испани хэлээр ярьдаг өндөр боловсролтой мисс юм.
Мисс А.Баярцэцэг өмнө нь АНУ-ын “Netflix” компанийн бүтээл
“Марко Поло” кинонд туслах дүр бүтээсэн. Мөн найруулагч Кристофер Копполагийн “Deadbeats” тэргүүтэй
Монгол, Америкийн бүрэн болон богино хэмжээний дөрвөн кинонд гол дүр
бүтээсэн юм. Үүнээс гадна “Миний эхнэр тагнуулч”, “My Sacred Blood”, “White
on Rice” кинонд туслах дүрд тоглосон бөгөөд энэ онд зураг авалт нь
эхэлсэн “Зоригт Хотолун гүнж” түүхэн тулаант кинонд гүнжийн дүрийг
амилуулах гэж байна.
Түүний фото зургуудаас хүргэж байна.





























Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin
(84.114.75.244)
2017-12-25 20:08:32
Miss gehed tsarai muutai engiin negnii huvid bayan hoshuu 7-n buudald baidag l jiriin ohin
0
0
0
Хариулах
Zochin
(66.181.180.185)
2017-10-21 19:47:19
Amidaaraa unen goyo ohin baina lee
0
0
0
Хариулах







