Н.Ану ”Монголын шилдэг миссүүд цуврал”
"Дэлхийн мисс" 2015 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, мөн олон улсын чанартай тэмцээнүүдээс тэргүүн байрын шагналыг эх орондооо авчирсан азийн топ модель Н.Анугийн товч мэдээлэл болон фото зургуудаас хүргэж байна. Н.Ану 1991 оны 4 -р сарын 12 нд Улаанбаатар хотноо төрсөн , график дизайнер мэргэжилтэй. 2013 онд "Miss Mongolia" тэмцээнд тэргүүн байр эзэлснээр олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон юм. БНХАУ-д зохион байгуулагдсан World Bikini Model International 2014 тэмцээнд нэгдүгээр байр, тус ондоо "Манжуурын мисс" тэмцээний тэргүүн титмийн эзэн, Солонгосын Сөүл хотноо болсон “Asia model festiwal” 2015 наадмын “Азийн топ модель”-оор шалгарч, Supermodel International 2015 тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн бөгөөд Miss World Mongolia 2015 тэмцээний үндэсний ялагч болсноор Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж, амжилттай оролцсон билээ. 2016 онд "Miss Tourism Queen International" тэмцээний тэргүүн титмийн эзэн болж, эх орныхоо өндөрт өргөсөн манай шилдэг загвар өмсөгчдийн нэг юм.

"Mongolia Next Top Model" 14 дэхь удаагийн шүүгчээр оролцож байсан бөгөөд үндэснийхээ олон брэндийн нүүр царайгаар ажиллаж байна. Н.Ану уруулаараа зурах тун онцгой авъяастай. 2013 оноос уруулаараа зурж эхэлжээ. Мэргэжлийн уран бүтээлч биш ч гэсэн тэрбээр үзэсгэлэнгээ гаргаж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан байна. Мөн бүтээлээ борлуулж, олсон орлогоо сайн үйлсэд зориулж байна. Одоо тэрээр Хятад улсад суралцаж байгаа юм.


Түүний фото зургуудаас хүргэж байна.
























Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







