”Victoria secret” 2017 шоуны онцлох фото зургууд

Дэлхийн хамгийн алдартай, хамгийн олон үзэгчтэй, хамгийн халуухан үзэсгэлэнтэй загвар өмсөгчтэй шоу бол "Victoria secret"  юм. Энэ жилийн шоу Хятадын Шанхай хотноо болсон билээ. Эмэгтэйчүүдийн дотуур хувцас үйлдвэрлэгч дэлхийн номер нэг энэхүү компанийг анх Гай Раймонд, Рой Раймонд (Gaye Raymond, Roy Raymond) нар 1977 онд АНУ-ын Сан-Франциско хотод үүсгэн байгуулж байсан түүхтэй. Харин өдгөө төв оффис нь АНУ-ын Охаой мужид байрладаг бөгөөд тэд ашиг орлогоороо тэргүүлсээр байгаа юм. Шанхай хотод болсон “Victoria’s Secret 2017” шоунд 17 орны 55 загвар өмсөгчид оролцсон байна. Энэ жилийн  онцлох зүйл бол загвар өмсөгч Жижи Хадидын дүү Белла Хадид албан ёсоор сахиусан тэнгэрийн далавчаа хүлээн авсан юм. 


Хятадын алдарт загвар өмсөгч Мин Ши үзүүүлбэрийн үер халтирч унасан олны анхаарлыг татаад байна. Загвар өмсөгчдийн хамгийн том айдас бол тайзан унах явдал юм. 4 Гэвч үзэгчид нижигнэсэн алга ташалтаар түүнд урам өгч, шоуг илүү сонирхолтой болголоо. Тэрээр 4 дэхь жилдээ "Victoria secret" - ын тайзнаа алхаж байгаа юм. 

 "Victoria secret" - ын  хамгийн алдартай, нэр хүндтэй загвар өмсөгчдийн нэг Алессандра Амбросио сүүлийн удаа тайзан дээрээ алхлаа. 2001 оноос эхлэн 16 жил тасралтгүй загвар өмсөгчөөр ажилласан билээ. 

Шоуны бас нэгэн онцлох зүйл бол сахиусан тэнгэр Лаис Рибейро байлаа. Тэрээр алт, индранил болон очир эрдэнээр чимэглэсэн 2 сая долларын үнэтэй хөхний даруулгатай тайзнаа алхсан юм. 7 жилийн турш энэхүү шоунд алхаж байгаа тэрээр 1 хүүхэдтэй бөгөөд өсөх ирээдүйтэй, эрэлттэй загвар өмсөгч юм. 

Онцлох фото зургуудаас хүргэж байна 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.