Булчинлаг барби Юлию Винс

Энэхүү бүсгүйг Юлия Винс гэдэг. Өхөөрдөм хөөрхөн царайтай ч эр хүнээс дутуугүй булчинлаг байгаа нь олон хүмүүсийн анхаарлыг татаж байгаа юм. Тэрээр ОХУ- ын Саратов хотод оршин суудаг бөгөөд мэргэжлийн хүндийн өргөлтийн тамирчин бүсгүй. Үндэсний болон олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэллэж байсан чадварлаг тамирчин юм. Юлия 15 настай байхаасаа спортоор эрчимтэй хичээллэж эхэлжээ. 


"Хүн ямар бие галбиртай болохыг хүснэ хичэээвэл түүндээ хүрч чадна. Ойр дотны олон хүмүүс миний гаднах байдалд санаа зовдог. Гэхдээ би өөртөө маш сэтгэл хангалуун байдаг. Хэзээ ч өөрийгөө буруу сонголт хийсэн гэж бодож байгаагүй" хэмээн хэлсэн байна. Юлия 7 хоногийн 5 өдөр дасгал хийдэг аж. Тэрээр 1996 оны 5 дугаар сарын 21 нд төрсөн бөгөөд 6 жилийн турш спортоор хичээллэжээ. Найз залуу мөн адил хүндийн өргөлтийн тамирчин бөгөөд найз бүсгүйнхээ онцлог байдалд дуртай гэжээ.


Фото зургуудаас 
















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.