Сэтгэл тайвшруулж, бэлхүүсээр ч нарийсгана
Та бүхэндээ стресс тайлах амьсгалын дасгал хийснээр бэлхүүсээр нарийсгах боломжтой нэг сумаар 2 туулай буудах дасгалыг танилцуулах гэж байна. Амьсгалын дасгалыг, Drawn in гэдэсний таталтын дасгалтай нийлүүлж хийх арга юм. Хүн цээжээр ,хэвлийгээр , өрцөөр гэсэн 3 хэлбэрээр амьсгалдаг. Өрцний булчин ажиллуулж уушгинд хүчил төрөгчийг хамгийн сайн хүргэдэг амьсгалыг өрцний амьсгал гэдэг.

Өрцний амьсгалаар тайван , зөв амьсгалах нь стресс тайлах, тайвшруулах үр дүнтэй хамгийн чухал байдаг. Амьсгалын дасгалыг тогтмол хийж хэвшсэнээр ургал мэдрэлийн тогтолцоог хэвийн түвшинд барьж, стресс буурч, бие суларч бие тайван амгалан болдог.
9-ын тоо амьсгалын дасгал
Аажим 1,2,3 тоонд тоолоод хамраараа гүнзгий амьсгаа авна. Амьгааг уртаар авахдаа хэвлий дээр гараа тавьж гэдэсний хөдөлгөөнийг мэдэрч амьсгаа авна. Амьсгалаа 4,5,6 тоон дээр амьсгаагаа түгжинэ. 7,8,9 тоон дээр амьсгалаа амаараа аажим гаргана. Энэ дасгалыг стресстэх сэтгэл санаа хямарсан үедээ заавал хийж хэвшээрэй. Дараачийн асуудал бол хэвлийн хэсгийн таргалалт.
Харвин унжаад байна.Яаж хэвлийн хэсгээр турах вэ? гэсэн асуудал эмэгтэй, эрэгтэй хүмүүсий хувьд санаа зовоосон асуудал юм.
Үнэндээ бол зөвхөн дасгал сургуулилт дангаар бол тийм ч сайн нөлөө үзүүлдэггүй. Хэвлийгээр турж, нарийхан бэлхүүстэй болохын тулд:
Хөнгөн эрчмийн дасгал+2. Хоолны дэглэм юм. Хоолны дэглэмийн суурь бол калори авах нь калори зарцуулалтаасаа бага байх ёстой. Зөвхөн калори зарцуулалтандаа анхаараад байвал булчингийн масс буурдаг. Энэ нь дахин таргалах болон эрүүл мэндийн байдалд муугаар нөлөөлдөг. Тиймээс булчингийн хүч, массыг нэмэгдүүлэх нь чухал юм. Булчингийн массыг нэмэгдүүлсэнээр бодисын солилцоо сайжирч турахад амар биеийн галбирыг бий болгох юм.
Тэгсэн ч Дасгал гэхээр яаж хийнээ гэж төвөгшөөх хүмүүс олон байдаг . Тиймээс та бүхэндээ хийхэд амар , тогтмол удаан үргэлжлүүлэн хийх боломжтой дасгалыг танилцуулкя.
Хэвлийн хэсгийн таргалалтыг багасгаж Бэлхүүсээр нарийхан болох нэгэн амархан аргыг танилцуулъя.
2. Энэ бол draw in булчингийн дасгал
draw in〟гэдэг нь амьсгал авч , гэдэс татах гэсэн утгатай бэлхүүс нарийсгах , хийхэд амар дасгалыг хэлдэг. Ингээд Drawn in дасгалыг хэрхэн хийх аргыг танилцуулъя.
Алхангаа хийх Drawn in дасгал
Зааланд дасгал хийх боломжгүй завгүй байдаг хүмүүст хамгийн тохиромжтой дасгал юм. Алхангаа гэдэс татаж , сулруулах арга юм. Энэ дасгалыг хийснээр хэвлийн булчинг сэдээж, хөгжүүлдэг. Судалгаагаар алхангаа гэдсээ татаж , сулруулсанаар 40% иас илүү энергийг зарцуулдаг гэсэн дүн гарсан байдаг.
Хэвтэж байгаад ч гэсэн хийх боломжтой. Ингээд Drawn in дасгалыг хэвтээ байрлалд хэрхэн хийх аргыг танилцуулъя.
1. Дээшээ харж хэвтэнэ.
2 гараа нурууны ард байрлуулна.
Гүнзгий амьсгал авахад гэдэс түмбийж , нуруу хотойно. Энэ үед гараа авна
3. Гараа хэвлий дээрээ чангалж тавина. Амьсгалаа гүнзгий гаргаж гэдсээ арагш нь сайн татна.
4. Гэдсээ татсан байрлалд хамраараа гүнзгий амьсгал авна. Гэдсээ түмбийлгэнэ. амьсгаагаа түгжинэ. 3 тоолоод амьсгаагаа амаараа гаргана.

1 минутанд 2 удаа хийх хэрэгтэй
via:http://jbc.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
jui
(41.85.161.170)
2018-01-10 11:36:19
Сайн байна уу
Бид ядуусыг дэмжиж тэмцэж байгаа
ядуурлыг бид богино дунд урт хугацааны зээл санал болгодог
нэр томъёо Та банк хориглоно та санхүүгийн асуудалтай байна уу
гацсан эсвэл та өөрийн төслийг холбох шаардлагатай санхүү байна
гэрийн зээл Бид асар их хурд найдвартай байдал нь жилийн 3 -ийн ханшаар хувь хүн болон худалдаачдад зээл санал болгож байна
Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу
vicentiasolaragmailcom
vicentiasolaragmailcom
WhatsApp 0033644664081
0
0
0
Хариулах







