18 настай Евгения Армановна Медведева дэлхийн дээд амжилт тогтоолоо
БНСУ-ын Пёнчанд Өвлийн олимпийн наадмын өдрүүд үргэлжилсээр. ДАШТ- д хоёр удаа дарааллан түрүүлж дэлхийн хэвлэлийн мэдээллийн гол хүн болоод байгаа 18 настай ОХУ- ын уран гулгалтын тамирчин Евгения Армановна Медведева багийн богино үзүүлбэрийн төрөлд 81.06 оноогоор дэлхийн дээд амжилт тогтоолоо. Өвлийн олимпийн хамгийн олон үзэгчтэй спортын төрөл болох уран гулгалтын ганцаарчилсан төрөлд түүнийг түрүүлэх магадлалтай тамирчнаар нэрлэж байна.

2014 болон 2015 оны Дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний аварга болсоноор түүний карьеер хурдацтай өсөж байна. 2016,2017 оны Оросын үндэсний аварга, 2016, 2017 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд мөн хоёр дарааллан түрүүлсэн , 2016, 2017 оны ДАШТ- д хоёр дарааллан түрүүлээд байна. Түүнийг нэгэн үе уран гулгалтын хатан хаан гэгдэж байсан Солонгосын тамирчин, дэлхийн аварга Ким Юнатай зүйрлэсэн бичиж эхэлжээ.
Фото зургуудаас


















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






