Арьсыг гоёмсог чийглэг болгох найман төрлийн маск
Хавар болж бүсгүйчүүд бидний арьс маш их хуурайшдаг тйимээс таны арьсанд гүн чийгшил өгөх маскыг санал болгож байна. Доорх маскнуудыг гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүн ашиглан бэлдэх боломжтой юм.

1. Coffee маск






7. Зөгийн бал, авакода, сарнайтай маск


Жор:
кофе 1 халбага
зөгийн бал1 халбага
зуун настын гель тал халбага
шинэ нимбэгний шүүс 2 халбага (заавал биш)
Бүгдийг сайтар холино.Хэрэв та мэдрэмтгий буюу улайлттай арьс бол нимбэгний шүүсийг нэмэх хэрэггүй. Арьсыг маш зөөлхөн болгох болно. 10 мин тавиад угаааарай.
2. Кофе тарагтай маск.

Жор:
кофе 1 халбага
гурил 1 халбага
тараг 1 халбага
Сайтар холиод нүднийхээ дээгүүр мөн доогуур тавина. Маскыг 20 минутын дараа халуун чийгтэй алчуураар арчиж цэвэрлэнэ.
3. Ногоон цайтай маск

Жор:
1/4 аяга чанасан, энгийн овъёос
1/4 халбага ногоон цайны нунтаг
1/2 халбага зөгийн бал
Сайтар хутгасны дараа гараараа нүүрэндээ массаж хийх маягаар түргэж хэрэглэнэ. Зарим тохиолдолд арьсаа гуужуулж хэрэглэнэ.
4. Төмстэй маск

Жор:
Нэг төмс
Нэг өргөст хэмх
Сарнай дэлбээ
Гурил нэг халбага
Сайтар хольж, 10 мин маскаа тавиад дараа нь усаар зайлах хэрэгтэй.
5. Papaya тарагтай маск

Жор:
боловсруулсан papaya 2 халбага
тараг 1 халбага
Papaya, yogurt хамтдаа хольж нүүр хүзүүнд түрхэнэ. 10 мин тавиад бүлээн усаар угаана. Дараа нь нүүрний чийгшүүлэгч заавал хэрэглээрэй.
6. Гурвалсан маск

Жор:
Тараг 1 халбага
Зөгийн бал 1 халбага
Гурил 1/2 халбага
Зуун наст 1 халбага
Бүх найрлагыг холиод 10 минутын турш тавьна.
7. Зөгийн бал, авакода, сарнайтай маск

Жор:
зөгийн бал 1 халбага
сарнайн үрийн тос 10 дусал
авакода 1/4 нь
Ердөө 5 мин түрхэж хэрэглэнэ.
8. Авакодатай маск

Жор:
Зөгийн бал 2 халбага
Алимны шүүс 2 халбага
Чидун жимсний тос 2 халбага
1 нухсан авакода
Бүх найрлагыг холино. 15 минут байлгана. Дараа нь бүлээн нойтон алчуураар цэвэрлэнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







