Таны бие махбодид гардаг тодорхой бус өөрчлөлтүүд

Эмэгтэй хүний бие махбодь маш нарийн асуудал байдаг бөгөөд бид тэр бүхнийг мэдэх гэж оролддоггүй. Сарын тэмдгийн мөчлөг алдагдах, хөх хөндүүрлэх, нойргүйдэх зэрэг нь заримдаа хэвийн заримдаа өөр байх ч тохиолдол байдаг. Гэхдээ энэ нь та эмэгтэйчүүдийн асуудалдаа анхаарах хэрэгтэй гэсний дохио байдаг байна.


Эр бэлгийн эс нь эмэгтэйн биед 5 хүртэл хоног идэвхтэй хэвээр байдаг. Тиймээс хэрэв та биений юм ирэхийн эхний 1 өдөр болон сүүлийн 5 өдөр бэлгийн харьцаанд орвол жирэмсэлж болно.


Та долоо хоногт 5 удаа  дасгал сургуулилт хийдэг байсан ч жин тань хэвээр байвал үүний шалтгаан нь сайн унтдаггүй явдал юм. Хэрэв эмэгтэй хангалттай унтдаггүй бол бие нь эрчим хүчний дутагдалтай байдаг тул үр дүнд нь яаралтай эрчим хүчний дутагдалд ордог. Тиймээс өдөрт 8-9 цаг унт


Хөхний байдал эрүүл мэндийн байдлыг илтгэдэг. Жишээлбэл, хөхний булчирхайгаас гардаг эмгэг нь дааврын дутагдал, өндгөвчийг харуулна. Энэ тохиолдолд эмчид хандах нь зүйтэй юм. Хэрэв таны цээж буюу хөх загатнах  эсвэл Ямар нэгэн хатуу зүйл мэдэрч байвал таны хэрэглэж буй хөхний даруулга эсвэл угаалгын бодис харшилтай байж  болох юм. 



Жин нь таны хоолны дэглэм, удамшил, бие махбодийн байдлаас хамаардаг. Гэсэн хэдий ч гадаад бие туранхайгаас дотоод эрхтнүүд нь илүү эрүүл чийрэг байх хэрэгтэй.



Бие дэх усны дутагдал нь арьсанд өөрчлөлт ороход хүргэдэг. Энэ нь таны биеийн усны балансыг алдахаас сэргийллэг. Хэрэв ус дутагдвал хөхний хэлбэр, хэмжэ алдагддаг.


Хэрэв таны уруул гэнэт өнгө алдаж, цайвар өнгөтэй болвол  энэ нь элэгний өвчин болохыг харуулна. Эмчээс зөвлөгөө аваарай.



Толгой өвдөх нь зөвхөн стресстэй нөхцөл байдлаас гадна хоолны дэглэмээс үүдэлтэй байж болно. Зарим бүтээгдэхүүн (жишээлбэл, жүржийн шүүс, шоколад, бяслаг, самар, тамхи татдаг бүтээгдэхүүн) нь толгой өвдөхөд хүргэдэг байна. 


Физикийн дасгалууд нь сарын тэмдгийн үед өвдөлт намдаахад хүргэдэг гэдгийг баталж байна. Гэсэн хэдий ч, хэрэв та дасгал сургуулилтаа давтан хийвэл энэ нь нэлээд эсрэг нөлөөтэй байж болно. Бие махбодийн хэт ачаалал нь бие махбодид дааврын тэнцвэргүй байдал үүсгэдэг тул эмэгтэй хүний сарын тэмдгийн мөчлөг тасалддаг. Энэ нь та биеийн тамираа орхих хэрэгтэй гэсэн үг биш, зүгээр л цаг хугацааг тохируул гэсэн үг юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.