Хааны удмын шинэ гишүүн ”Megan Markle”

Рейчел Меган Маркл 1981 оны 8 сарын 4 нд  Калифорни мужийн Лос Анжелес хотод төрж өссөн.  Одоо 37 настай. Америкийн жүжигчин, завар өмсөгч тэрээр Британийн ханхүү Харритай гэрлэж хааны гэр бүлийн гишүүн болсон юм. 1937 оноос хойш Их Британийн хаан угсаа анх удаа Америк иргэнээр бүл нэмж байна.  Меган гэрлэхээсээ ажил мэргэжлээрээ шаргуу ажиллаж байсан юм. Харин ханхүүтэй гэрлэснийхээ дараа өөрийн ажил мэргэжлээ хоош тавьж хүмүүнлэгийн үйлсэд түлхүү оролцоно гэдгээ мэдэгдсэн юм. 


Тэрээр Хойд Вестерн их сургуульд суралцаж байхдаа 2003 онд театр, олон улсын судлаач мэргэжлээр хоёр их сургуулийг төгссөн. Америкийн телевизийн цуврал кинонуудад жижиг дүрүүдэд  тоглож эхэлжээ. 2011 онд тэрээр хамгийн алдартай дүрээрээ дэбютээ хийсэн бөгөөд жүжигчин Rachel Zane киног найруулагчийн дүрд тоглосон.  Меган "Horrible Bosses", "Remember me", "Anti-Social" зэрэг 30 гаруй кино уран бүтээлд ажилласан. 


2017 онд тэрээр хунтайж Харритай сүй тавьж энэ оны 5сарын 19нд хуримаа хийсэн.  
Их Британийн хунтайж Харри ба Америкийн жүжигчин Меган Маркл нарын хайр дурлалын харилцааг харуулсан "Harry & Meghan: The Royal Love Story" нэртэй бүрэн хэмжээний киног Lifetime суваг бүтээжээ. Энэхүү кинонд хунтайж Харригийн дүрийг "Victoria", "The Loch" цувралуудад тоглосон жүжигчин Мюррей Фрейзер бүтээх бол "Jessica Jones" цувралаар алдартай жүжигчин Париса Фитц-Хенли Меган Марклын дүрд тоглохоор болжээ. уг кино нь 2018 оны тавдугаар сарын 13-нд нээлтээ хийсэн юм.


Түүний ээж африк гаралтай америк иргэн. 7 настайгаасаа йогоор хичээллэж одоог хүртэл йогоор хийчээллэдэг. Меган Холливудад өссөн. Тэрээр Холливудын Бяцхан Улаан Сургуульд хоёр настайгаасаа эхлэн сурч байсан. Дараа нь Хойд Вестерн их сургуульд суралцаж байхдаа “Каппа Гамма” нийгэмлэгт элссэн бөгөөд олон нийтийн үйлчлэл, буяны үйл ажиллагаанд оролцсон юм.  Тэр “Дэлхийн зөн” ОУБ-т хүмүүнлэгийн элч төлөөлөгчөөр ажилладаг. 

Меган Маркл 2011 онд кино продюсер Тревор Энелсонтой гэрлэж байсан ч хоёр жилийн дараа салжээ. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zochin (66.181.177.76) 2018-05-23 17:22:09
2018 ond gerlee bizde buruu bichje