Турахад туслах 5 цэг
Хятадын анагаах ухааны нэгэн гайхамшиг бол хүний биед байгаа цэгээр дамжуулан эмчлэх явдал юм. Энэ удаад цэгээр дамжуулан турах тухай хүргэхээр бэлтгэлээ. Хэрвээ та дасгал хийх дургүй байдаг бол эдгээр аргыг туршаад үзээрэй.
1. Чихэнд байрлах цэг

Чихэнд байрлах энэхүү цэг нь хоолны дуршлыг бууруулах хамгийн чухал цэгийн нэг. Энэ цэгийг олохын тулд тухайн чихнийгээ эсрэг талын гарын эрхий хурууг чихний гурвалжин хэлбэртэй хэсэгт тавина. Дараа нь амаа нээж хаах бөгөөд энэ үед хамгийн их хөдөлгөөн мэдрэгдэж байгаа цэгийг ол. Энэхүү цэгэн дээр 1-3 минутын турш массаж хийж, дарж өгнө. Өдөрт 2 удаа хийгээрэй.
2. Уруулын дээр байрлах цэг

Энэхүү цэг нь хамар болон дээд уруулын төв цэгт байрладаг. Хэрвээ та өлсөх мэдрэмж авч байвал энэ цэгэн дээр 5 минут дарж, массаж хийх хэрэгтэй. Өдөрт 2 удаа хийнэ.
3. Өвдөгний доор байрлах цэг

Энэхүү цэг нь хоол боловсруулах дуршлыг багасгаад зогсохгүй сарын тэмдгийн өвдөлтийг багасгах ач тустай. Хурууны өндгөөрөө 2 минутын турш дарж массаж хийнэ. Дарах үед баг зэрэг өвдөлт, таагүй мэдрэмж мэдрэгдэж болно.
4. Гаран дээр байрлах цэг

Гараа тохойгоороо нугалаад эрхий хурууг урагш чиглэлтэй байрлалд барина. Энэ цэгэн дээр эрхий хуруугаараа 1 минутын турш дарна. Гэдэсний идэвхтэй үйл ажиллагааг дэмжиж өгдөг.
Хөлөнд байрлах цэг

Энэ цэг нь хөлний дотор талд шагайнаас дээш 5 см - ын зайнд байрладаг. Өдөрт 1 минут эрхий хуруугаараа дарах бөгөөд хуруугаа авахдаа алгуур зөөлөн суллана. Жирэмсэн үед энэ цэгэн дээр дарж болохгүй гэдгийг анхаараарай.
Та өдөр бүр дээрх цэгүүд дээр дараарай. Хэсэг хугацааны дараа таны биед мэдэгдэхүйц өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






